Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/143 дугаар тушаал /Оюутан элсүүлэх журам, Элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал, Дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөлтийн журам, Дипломын загвар/

A- A A+
Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/143 дугаар тушаал /Оюутан элсүүлэх журам, Элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал, Дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөлтийн журам, Дипломын загвар/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/143

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 26 дугаар зүйлийн 26.1.22 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Оюутан элсүүлэх журам"-ыг нэгдүгээр, "Элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал"-ыг хоёрдугаар, "Дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөлтийн журам"-ыг гуравдугаар, "Дипломын загвар"-ыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг Дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирлуудад үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т даалгасугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагаанд жил бүрийн 11 дүгээр сард багтааж хяналт шалгалт хийж ажиллахыг Салбарын хяналтын газар /Л.Төгсбаяр/-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН