“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛЪЯ” АЯН ХЭНТИЙ АЙМАГТ…

A- A A+
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛЪЯ” АЯН ХЭНТИЙ АЙМАГТ…

“Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аян Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ.

2024 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах уг аяны хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийж,  хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн гарааны бизнес эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн гаргаж Чингис хотын иргэдэд үзүүлж сонирхуулж байна.

Бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, орон нутгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны бодлого, судалгаанд үндэслэн шийдвэрлэх, үндэсний, бүс, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгоор “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аянг өрнүүлж байгаа билээ.