МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

A- A A+
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ,

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

2024/2025

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 3

Тэтгэлгийн зорилго:

•Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
•Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
•Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:

•Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/
•Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861316811&showType=1

Тавигдах шаардлага:

•Монгол улсын иргэн байх;
•Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
•Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
•Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурж байгаагүй байх.

Англи хэлний мэдлэг:
• TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:
• DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин
•DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
• TCF –н диплом B2 -с дээш болон нэмэлт шалгалтын диплом;
• Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Бүрдүүлэх баримт бичиг:
- Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/;

Formulaire de demande en français

Мэдүүлэг монгол хэл дээр

CV буюу товч намтар;

  • Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
  • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
  • Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт;

/Франц Улсын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914/

  • Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
  • Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/
  • Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ.

2024 ОНЫ 5 САРЫН 3-НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ.

            “Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15

Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө.

            Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалт:

            Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Тэтгэлэг горилогчдос ирүүлсэн бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ ны хамтарсан хороо 2024 оны 5-р сарын 20 ноос 30 ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан хүмүүст 2024 оны 6-р сарын 7- ны хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Монгол, Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ.

  • Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх ;
  • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сар бүр 860 евроны мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах;
  • Францад ирсний дараа даруй эхний тэтгэмж авах эрх нээгдэнэ;
  • Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх;
  • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх;
  • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалд хамрагдана.

Жич: Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Холбоо барих:

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар /Утас: 7012-0939/

Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны хэлтэс

/Утас: 11-324519 (104) , Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr/

Мөн, Монгол дахь Кампус Франс Фасебүүк хуудас: Campus France en Mongolie

Цахим хаяг: ecf-ub@afm.mn хаягаар хандана уу.

Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Францад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.

ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) - Францад сурч, амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr

ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД - Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr

КАМПУС ФРАНС - Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. http://www.campusfrance.org