Хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

A- A A+
Хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТӨСӨЛ,  АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТӨСӨЛ,

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

/2023 оны жилийн эцсийн байдлаар/

            2023-12-28                                                                                                                                                                            Улаанбаатар хот        

 

                                                                                                                                                                                                                                                  Хавсралт 5

 

 

 

Төсөл, арга хэмжээний нэр

Тайлбар

Гүйцэтгэл /хэрэгжээгүй бол шалтгаан, нөхцөл, тайлбар/

Гүйцэтгэлийн хувь

1

Шинжлэх ухааны парк байгуулах төсөл

ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Шинжлэх ухааны паркийн хөрөнгө оруулалтын тооцоо, техник, эдийн засгийн урьдчилсан /ТЭЗУ/ судалгааг тус тус хийсэн. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах төсөв батлагдаагүй. Шинжлэх ухааны парк байгуулах ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны баталсан “Сургалт-Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн бүс хэлбэрээр Шинжлэх ухааны парк, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн кластеруудийн дэд бүтцийг цогцоор тусгуулах саналыг Барилга хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төв болон зураг төсөл гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлсэн. НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал (UNCTAD)-тай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан шинжлэх ухаан, технологи, инновацын парк Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Шинжлэх ухаан, технологи, инновацын парктай холбоотой давуу, сул талыг тодорхойлох, бусад хөгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлах, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлогын арга хэрэгсэл, бодлогын зөвлөмж боловсруулах ажлууд хийгдэнэ.

10%

2

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилга

ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгын ажлын зураг төсвийг "Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлэг үйлчилгээ, судалгаа, сургалтын цогцолборын барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо/" ажил нэртэйгээр хийж, Барилгын хөгжлийн төвийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан. Тус барилгын ажлыг 27,286.50 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Монгол Улсын 2023 оны улсын төсөвт санал хүргүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсөвт хөрөнгө оруулалтын шинэ төсөл, арга хэмжээг тусгахгүй байх, зөвхөн он дамжин үргэлжлэн хэрэгжиж буй төсөл арга хэмжээг 2023-2024 онуудад бүрэн дуусгах зарчмыг баримтлан шийдвэрлэсэн. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд нэн түрүүнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

70%

3

Нэг загварын цэцэрлэг, сургууль

Зураг төсөл боловсруулах

Барилга, хот байгуулалтын яаманд шилжсэн.

-

4

Орхон, Дархан-Уул аймагт Шинжлэх ухан, инновцын төвийн  кластерыг г хөгжүүлэх

ТЭЗҮ боловсруулах

Барилга, хот байгуулалтын яаманд шилжсэн.

-

5

Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах төслийн ТЭЗҮ-г шинэчлэх

ТЭЗҮ-г шинэчлэх

Хөшигийн хөндийд 500 га газарт “Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу эхний ээлжинд ерөнхий төлөвлөгөөний урьдчилсан загвар, ерөнхий ажлын төлөвлөгөө, урьдчилсан тооцоо, томсгосон төсвийг хийж гүйцэтгэсэн /зураг 2/. Барилга хот байгуулалтын сайдын багцын санхүүжилтээр “Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөө боловсруулах худалдан авах ажиллагаа зарлагдан сонгон шалгаруулалт хийгдсэн.

БШУЯ болон БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан баг гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй 3 удаагийн зөвлөх уулзалтыг хийсэн. Мөн DELL ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, олон улсын туршлага судлан зөвлөгөө авч хамтран ажиллаж байна.  Дээрх арга хэмжээний хүрээнд ТЭЗҮ, ЕТ, Барилгажилтын зургийн ажлыг хийлгүүлэхээр ЭЗХСайдад ажлын гүйцэтгэлийг хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн боловч санхүүжилт батлагдаагүй улмаас дээрх ажлууд хийгдээгүй.

50%

6

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн Завхан, Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт их сургуулийн хотхон хэлбэрт үе шаттай шилжүүлэх

ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хотхон хэлбэрээр хөгжүүлэх хүрээнд Орхон аймаг дахь “сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, Орхон аймаг дахь “сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгавар, Орхон аймаг дахь “сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөний техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавар, шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн багш, оюутны байрны зураг төсөл боловсруулах ажлын даалгавар тус бүрийг боловсруулж, батлуулсан. Дээрх арга хэмжээний хүрээнд ТЭЗҮ, ЕТ, Барилгажилтын зургийн ажлыг хийлгүүлэхээр ЭЗХСайдад ажлын гүйцэтгэлийг хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн боловч санхүүжилт батлагдаагүй улмаас дээрх ажлууд хийгдээгүй. Мөн 2024 оны төсвийн төсөлд "Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа оюутны дотуур байр, 500 ор /Өмнөговь, Даланзадгад сум/" "Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар сургуулийн хичээлийн байр, 500 суудал /Өмнөговь, Даланзадгад сум/", Ховд аймаг, Төв аймагт төлөвлөгдсөн Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардлагатай 1,900.0 сая төгрөг, Дархан-Уул аймаг дахь политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж болгох хүрээнд хүрээлэн буй орчны ногоон байгууламжийн хөрөнгө оруулалтад 4,700.0 сая төгрөгийн ТАХ-ны саналыг тус тус хүргүүлсэн боловч СЯ-аас дэмжигдээгүй болно.

90%

 

Дундаж хувь

 

 

55,0%