Хөрөнгө оруулалтын хөтөлбөр-САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

A- A A+
Хөрөнгө оруулалтын хөтөлбөр-САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

/2023 оны жилийн эцсийн байдлаар/

 

2023-12-28                                                                                                                                                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

Төсөл арга хэмжээний нэр

Байршил

Санхүүжилтийн хугацаа /оноор/

Төсөвт өртөг /сая төг/

Гүйцэтгэл /хэрэгжээгүй бол шалтгаан, нөхцөл, тайлбар/

Гүйцэтгэлийн хувь

Батлагдсан

шийдвэрлэгдсэн

Их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын төв

 

Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт 9.5.6 дахь заалт, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 1 дүгээр хавсралтын 2.1.4 дэх заалт, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоолын эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Зарим их, дээд сургуулийг мэргэжлийн чиглэл, салбараар нь төрөлжүүлж, дагуул хотууд болон орон нутагт хотхон байгуулан шилжүүлэх замаар хотын төвлөрлийг сааруулах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхээр Орон нутаг дахь их, дээд сургуулиудыг “Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор”-оор хөгжүүлэхээр доорх бүсүүдэд төлөвлөөд байна.

1

Сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор/Өмнөговь, Даланзадгад сум/

Өмнөговь

2024-2026

төсөв батлагдаагүй

төсөв батлагдаагүй

Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн багш, оюутны байрны зураг төсөл боловсруулах ажлын даалгавар тус бүрийг боловсруулж, батлуулсан Дээрх арга хэмжээний хүрээнд ТЭЗҮ, ЕТ, Барилгажилтын зургийн ажлыг хийлгүүлэхээр ЭЗХСайдад ажлын гүйцэтгэлийг хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн боловч санхүүжилт батлагдаагүй улмаас дээрх ажлууд хийгдээгүй.

Мөн 2024 оны төсвийн төсөлд "Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа оюутны дотуур байр, 500 ор /Өмнөговь, Даланзадгад сум/" "Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар сургуулийн хичээлийн байр, 500 суудал /Өмнөговь, Даланзадгад сум/", Ховд аймаг, Төв аймагт төлөвлөгдсөн Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардлагатай 1,900.0 сая төгрөг, Дархан-Уул аймаг дахь политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж болгох хүрээнд хүрээлэн буй орчны ногоон байгууламжийн хөрөнгө оруулалтад 4,700.0 сая төгрөгийн ТАХ-ны саналыг тус тус хүргүүлсэн боловч СЯ-аас дэмжигдээгүй болно

2

Сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор/Төв, Хөшигийн хөндий/

Төв

2024-2026

төсөв батлагдаагүй

төсөв батлагдаагүй

Хөшигийн хөндийд 500 га газарт “Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулахаар шийдвэрлэсний хүрээнд эхний ээлжид ерөнхий төлөвлөгөөний урьдчилсан загвар, ерөнхий ажлын төлөвлөгөө, урьдчилсан тооцоо, томсгосон төсвийг хийж гүйцэтгэсний дагуу Барилга хот байгуулалтын сайдын багцын санхүүжилтээр “Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөө боловсруулах худалдан авах ажиллагаа зарлагдан сонгон шалгаруулалт хийгдсэн.  Дээрх арга хэмжээний хүрээнд ТЭЗҮ, ЕТ, Барилгажилтын зургийн ажлыг хийлгүүлэхээр ЭЗХСайдад ажлын гүйцэтгэлийг хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн боловч санхүүжилт батлагдаагүй улмаас дээрх ажлууд хийгдээгүй

 

 

3

Сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор/Ховд, Буянт сум/

Ховд

2025-2027

төсөв батлагдаагүй

төсөв батлагдаагүй

Монгол Улсын Их хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 2.4 дэх “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээ”-ний 93 дугаар жагсаалтад “Ховд аймгийн их сургуулийг хотхон хэлбэрт үе шаттай шилжүүлэх” гэж заасны дагуу Ховд аймаг дахь Монгол Улсын их сургуулийн салбар сургуулийг Баруун бүсийн “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэхээр Ховд аймаг дахь Буянт сумын нутагт 200 га газрыг сургалт, үйлчилгээний зориулалтаар олгуулж, гэрчилгээг гаргуулаад байна.Дээрх арга хэмжээний хүрээнд ТЭЗҮ, ЕТ, Барилгажилтын зургийн ажлыг хийлгүүлэхээр ЭЗХСайдад ажлын гүйцэтгэлийг хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн боловч санхүүжилт батлагдаагүй улмаас дээрх ажлууд хийгдээгүй.

-

4

Сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор/Орхон/

Орхон

2025-2027

төсөв батлагдаагүй

төсөв батлагдаагүй

Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлээр, “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх хүрээнд: “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулах 50 га газарт ерөнхий төлөвлөгөөний урьдчилсан загвар, ерөнхий ажлын төлөвлөгөө, урьдчилсан тооцоо, томсгосон төсвийг гүйцэтгэсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд ТЭЗҮ, ЕТ, Барилгажилтын зургийн ажлыг хийлгүүлэхээр ЭЗХСайдад ажлын гүйцэтгэлийг хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн боловч санхүүжилт батлагдаагүй улмаас дээрх ажлууд хийгдээгүй.

 

5

Сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор/Дархан-Уул/

Дархан-Уул

2024-2026

төсөв батлагдаагүй

төсөв батлагдаагүй

Дархан-Уул аймаг дахь “Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор”-ын үйл ажиллагааг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шатанд өнөөгийн их, дээд сургуулиуд, политехник коллежуудыг цогцолбор хэлбэрээр дахин төлөвлөж, /барилга, үл хөдлөх хөрөнгийг дахин засварлах, өргөтгөх, шинээр барих/ барилгын их засвар, өргөтгөлийн ажлуудыг эхлүүлэхээр 2022, 2023 оны Улсын төсөвт 5 тэрбумын хөрөнгө оруулалтын төсвийг суулган, 2022 оны төсвийн хөрөнгө оруулалт болох 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна. Хоёрдугаар үе шатанд Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн 5000 оюутан суралцах “Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг байгуулахаар шинээр олгогдсон 30 га газрын гэрчилгээг гаргуулж, ерөнхий төлөвлөгөөний урьдчилсан загвар, ерөнхий ажлын төлөвлөгөө, урьдчилсан тооцоо, томсгосон төсвийг хийж гүйцэтгээд байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд ТЭЗҮ, ЕТ, Барилгажилтын зургийн ажлыг хийлгүүлэхээр ЭЗХСайдад ажлын гүйцэтгэлийг хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн боловч санхүүжилт батлагдаагүй улмаас дээрх ажлууд хийгдээгүй.

Мөн 2024 оны төсвийн төсөлд "Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа оюутны дотуур байр, 500 ор /Өмнөговь, Даланзадгад сум/" "Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар сургуулийн хичээлийн байр, 500 суудал /Өмнөговь, Даланзадгад сум/", Ховд аймаг, Төв аймагт төлөвлөгдсөн Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардлагатай 1,900.0 сая төгрөг, Дархан-Уул аймаг дахь политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж болгох хүрээнд хүрээлэн буй орчны ногоон байгууламжийн хөрөнгө оруулалтад 4,700.0 сая төгрөгийн ТАХ-ны саналыг тус тус хүргүүлсэн боловч СЯ-аас дэмжигдээгүй болно.

 

6

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилга

Улаанбаатар

2021-2022

төсөв батлагдаагүй

 

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгын ажлын зураг төсвийг "Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлэг үйлчилгээ, судалгаа, сургалтын цогцолборын барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо/" ажил нэртэйгээр хийж, Барилгын хөгжлийн төвийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан. Тус барилгын ажлыг 27,286.50 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Монгол Улсын 2023 оны улсын төсөвт санал хүргүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсөвт хөрөнгө оруулалтын шинэ төсөл, арга хэмжээг тусгахгүй байх, зөвхөн он дамжин үргэлжлэн хэрэгжиж буй төсөл арга хэмжээг 2023-2024 онуудад бүрэн дуусгах зарчмыг баримтлан шийдвэрлэсэн. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд нэн түрүүнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрийг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

7

Шинжлэх ухааны парк байгуулах төсөл

Улаанбаатар

2021-2025

төсөв батлагдаагүй

 

Шинжлэх ухааны паркийн хөрөнгө оруулалтын тооцоо, техник, эдийн засгийн урьдчилсан /ТЭЗУ/ судалгааг тус тус хийсэн. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах төсөв батлагдаагүй. Шинжлэх ухааны парк байгуулах ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамны баталсан “Сургалт-Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн бүс хэлбэрээр Шинжлэх ухааны парк, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн кластеруудийн дэд бүтцийг цогцоор тусгуулах саналыг Барилга хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төв болон зураг төсөл гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлсэн. НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал (UNCTAD)-тай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан шинжлэх ухаан, технологи, инновацын парк Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Шинжлэх ухаан, технологи, инновацын парктай холбоотой давуу, сул талыг тодорхойлох, бусад хөгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлах, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлогын арга хэрэгсэл, бодлогын зөвлөмж боловсруулах ажлууд хийгдэнэ.

Дүн

-

-

 

 

Нийт дүн

-

-