Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгэ, үнэлгээний тайлан Боловсрол, шинжлэх ухааны яам /2023 оны жилийн эцэс/

A- A A+
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтэд  хийсэн хяналт-шинжилгэ, үнэлгээний тайлан Боловсрол, шинжлэх ухааны яам /2023 оны жилийн эцэс/

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгэ, үнэлгээний тайлан

Боловсрол, шинжлэх ухааны яам

/2023 оны жилийн эцэс/

Д/д

Зорилт

Арга хэмжээ

Хэрэгжих хугацаа

Зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр (сая төгрөг)

2023 оны зорилтот түвшин, үр дүнгийн үзүүлэлт

Хүрсэн түвшин, үр дүн

Хэрэгжилтийн хувь

1. НЭГ. ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ

1

1.3. Үндэсний Монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ.

1.3.1. Бүх шатны сургалтын байгууллагад Монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлж, хүн бүрийн эх хэлний боловсролыг дээшлүүлнэ.

2021 - 2025

-

 

Бүх шатны сургалтын байгууллагад Монгол хэл, бичгийн боловсролыг чанартай эзэмшүүлж, хүн бүрийн эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд дараах ажлуудыг хийсэн. Үүнд:1.УИХ-аас 2023 онд баталсан "Боловсролын ерөнхий хууль"-ийн 6.1-д “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна”, гадаад хэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа сургалтын байгууллага нь суралцагчид монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол, монголын түүхийг заавал монгол хэлээр эзэмшүүлнэ”,  14.4-т “монголын түүх, монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, төлөвшлийг сургалтын хөтөлбөрт заавал тусгаж, сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ” гэж тусган эрх зүйн орчныг бүрдүүлсэн.2.Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс "Хүүхдийн академик үгийн сангийн нөөцийг тогтоон, түвшинд хуваах судалгаа"-г хийсэн.2.ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын 2816 багшид мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт болон сонголтот модуль сургалт зохион байгуулсан. 3.Сургалтын Medle.mn цахим платформд 6-12 дугаар ангийн үндэсний бичгийн сурах бичгүүд болон 343 ээлжит хичээлийг байршуулж, багш сурагчид ашиглаж байна.4.Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт монгол бичгийн агуулгыг заавал судлах, насан туршийн болон мэргэжлийн боловсролд үндэсний бичгийг ерөнхий боловсролын нэгэн адил агуулгаар судлуулахаар тусган хэрэгжүүлж байна.5.“Хүмүүн бичиг” сонинг цахим хэлбэрт оруулж, нийтийн хүртээл болгох, монгол бичгээр бүх насныханд зориулсан гар утасны аппликэйшн болон цахимд монгол бичгээр бичих компьютерын программ, “Монгол бичиг-кирилл үсэг-латин үсэгт” хувиргах гарын драйвер хөгжүүлэх, төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн унших, бичих дэвтэр хэвлүүлэн түгээх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр их,дээд сургуульд элсэгчдийн монгол хэл, бичгийн шалгалтын дүн 2022-2023 оны хичээлийн жилээс 6.74 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  Хавсралт : 1 файл

100%

2

1.3.2. Монгол хэл, бичгийг нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэж хэвшүүлнэ.

2021 - 2025

-

 

Монгол хэл, бичгийг нийтийн болон албан хэргийн түвшинд зөв хэрэглэж хэвшүүлэхээр 2023 онд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн.Үүнд:1.Монгол судлалын төвөөс төрийн албан хаагчийн монгол хэлний шалгалт болон гадаадын иргэдийн монгол хэлний мэдлэг шалгах сорилгыг тус тус боловсруулж, сорилгын эмхэтгэлийг хэвлүүлж түгээсэн. Төрийн албан хаагчдад "Монгол бичиг заах арга зүйн зөвлөмж" боловсруулсан. 2."Төрийн албан хаагчийн нэрийн хуудсанд тавих ерөнхий шаардлага”, "Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг тус тус шинэчлэн батлуулсан.3. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр – III”-ийн хүрээнд буюу үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2023 оны 1-3 дугаар сард "Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх,цахим бичвэр боловсруулах сургалт"-ыг 10 аймагт зохион байгуулсан. / Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Архангай, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 6200 төрийн албан хаагч хамрагдсан./ Мөн Монгол толь /mongoltoli.mn/-ийн 120.000 орчим холбоо үгийг монгол бичгийн бичлэгийг шинээр нэмэх, “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” арга хэмжээг зохион байгуулах, монгол орос нэр томьёоны https://terminology.mn/ цахим хуудсыг нээж, олон нийтийн хүртээл болгох зэрэг ажлуудыг хийсэн..4.Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар судлаач Б.Энхдалай кирилл-монгол үсгийн галигийг монгол бичгийн юникод фонт руу хөрвүүлдэг программ хангамж бүтээсэн.Тус  программыг Windows-ийн орчны бүх үйлдлийн системд тохируулсан хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр монгол бичгээр нийтэд нээлттэй 20 гаруй сайт, 8 цахим толь бичиг, 80 гаруй нүүр номын групп, пэйж хуудас, инстаграм хуудас бий болж тэдгээрт идэвхтэй ханддаг гишүүдийн тоо 570 000-д хүрсэн үр дүнтэй байна.

  Хавсралт : 3 файл

100%

2. ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ

3

2.1. Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ.

2.1.1. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.

2021 - 2025

-

 

Улсын хэмжээнд 3-5 насны 230,536 хүүхэд байгаа ба 2023-2024 оны хичээлийн жилд 213,869 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хамран сургалт 92,7 хувьд хүрч, өмнөх хичээлийн жилээс 2,3 хувиар өссөн. Энэ нь 2023 оны хүрэх үр дүнгээс 4,2 (88.5) хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сургуулийн өмнөх боловсролын 3-5 хүртэлх насны хүүхдийн хамран сургалтыг сүүлийн гурван жилээр авч үзвэл: - 2021-2022 оны хичээлийн жилд хамран сургалт 84,2 хувь байсан бол 2022-2023 оны хичээлийн жилд 90,4 хувь болж 6,2 хувиар, 2023-2024 оны хичээлийн жилд 92,7 хувьд хүрч, өмнөх хичээлийн жилээс 2,3 хувиар тус тус өссөн. Энэ хичээлийн жил /2023-2024/-д сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд: 1.Өнгөрсөн хичээлийн жилд хамран сургалт улсын дунджаас доогуур 6 аймагт хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, зөвлөн туслах ажлыг үе шаттай зохион байгуулсан. Баян-Өлгий /74%/, Булган  /77%/, Дундговь /76%/, Дорноговь /76%/, Сэлэнгэ /78%/, Хөвсгөл /79%/ зэрэг аймгуудын хамран сургалт 2023-2024 оны хичээлийн жилд 3-10 хувиар нэмэгдлээ. 2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулахаар хуульчилж эрх зүйн орчныг бүрдүүлсэн. (БЕХ 40.2.2, СӨБЕБТХ.4.3) 3.Улсын хэмжээний таван настай хүүхдийн мөшгөх судалгааг хийж, судалгааг үндэслэн төлөвлөлт боловсруулан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд 5 настай 77,115 хүүхэд байгаагаас 2023-2024 оны хичээлийн жилд 73,085 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 94,8 хувьд хүрч, өмнөх хичээлийн жилээс 1,3 хувиар нэмэгдсэн. Энэхүү үзүүлэлт нь сургуульд бэлтгэгдсэн байдлыг 1,3 хувиар өсгөсөн үр дүнтэй байна.Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг хийж хэвшсэн.Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцаж буй бүх хүүхдийг 100,0 хамрууллаа.

  Хавсралт : 3 файл

100%

4

2.1.2. Ерөнхий боловсролын сургалтын чанарын үндэсний үнэлгээг жил бүр хийж, олон улсын үнэлгээнд хамруулна.

2021 - 2025

-

 

ЕБ-ын сургалтын чанарын үндэсний үнэлгээг жил бүр хийж, хэвшсэн бөгөөд  2022-2023 оны хичээлийн жилд бага, дунд боловсролын чанарыг үнэлгээнд нийт 121 сургуулийг хамруулсан. Боловсролын чанарын үнэлгээний агуулгыг олон улсын үнэлгээнд нийцүүлэн суралцагчийн асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, хамтран суралцах чадварыг үнэлсэн.Ухаалаг тайлангийн Bi системд 2023 оны 12 сарын байдлаар ЕБС-ийн чанарын үнэлгээний 25 dashboard бүхий 62 sheet үр дүнг байршуулсан. БШУ-ны сайдын 2023 оны А/240-р тушаалаар дээд боловсролын чанарын үнэлгээг https://high.eec.mn/ системийн программ хангамжийн тусламжтайгаар хийж, 61 их дээд сургуулийн эрэмбэ чансааг тогтоон https://reporthigh.eec.mn/ платформд байршуулсан. БШУ-ны сайдын 2023 оны А/56 дугаар тушаалаар мэргэжлийн болон техникийн боловсролын чанарын үнэлгээг зохион байгуулсан.Үнэлгээнд 69 сургалтын байгууллагын 138 удирдах ажилтан, 319 багш, 247 ажил олгогч, 159 төгсөгч,  үүнээс 48 сургалтын байгууллагын 309 эцэг эх, асран хамгаалагч, 2314 суралцагч хамрагдсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх “PISA-2022” олон улсын үндсэн судалгаанд Монгол Улс анх удаа оролцож, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 15 настай суралцагчдын математик, байгалийн ухааны болон уншиж ойлгох, бүтээлч сэтгэлгээний мэдлэг, чадварыг үнэлэх зорилготой энэхүү судалгаанд нийслэлийн 85, хөдөө орон нутгийн 110, нийт 195 сургуулийн 7300 орчим сурагчийг түүврээр хамруулсан.PISA-2022 судалгааны дүнгийн мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 05-өдөр албан ёсоор зарласан. Монгол Улс тус үнэлгээнд оролцсон 81 орноос математикийн чиглэлээр 425 оноо авч, 47 дугаарт жагссан нь PISA-аас тухайн улсын нэг суралцагчид зарцуулж буй хөрөнгө оруулалтад суурилж таамагласан хүлээлтээс өндөр гарсан боловч унших чадвараар 378 оноо авч, 67 дугаар байранд жагссан байна. Монгол сурагчдын сурах үйл явцдаа хандаж буй хандлага, сэтгэл ханамж 7.2 буюу OECD-ийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна.

  Хавсралт : 5 файл

100%

5

2.1.3. Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагад хэрэгжүүлнэ.

2021 - 2025

-

 

УИХ-аас 2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуулийн 14.4.1-д "монголын түүх, монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, төлөвшил"-ийг бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлэхээр тусган эрх зүйн орчныг бүрдүүлсэн. БСШУС-ын сайдын А/491 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт эх хэл, түүх, соёл, зан заншил, үндэсний өв уламжлалыг эзэмшүүлэх агуулгыг тусган хэрэгжүүлж байна. Сургалтын хөтөлбөрийг сайжруулах менежментийн циклээр 2024 онд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийхээр холбогдох судалгааг хийсэн.Ерөнхий боловсролын сургалтын бүх хөтөлбөрт 2022 онд  шинжилгээ хийж, монгол хэл, уран зохиол, иргэний ёс зүй, түүх, нийгэм судлал, хүн ба нийгэм, эрүүл мэнд зэрэг хичээлүүдийн сургалтын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийн талаар тусган хэрэгжүүлж байна. БШУ-ны сайдын 2023 оны А/291 тоот тушаалаар "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал"-ыг боловсруулж мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт 2023 онд шинэчлэл хийж, 149 сургалтын төлөвлөгөөнд түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан. Их, дээд их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн бүх оюутнууд ерөнхий суурь хичээлд (1) Монголын түүх, соёл, ёс заншил 3 кредит, (2) монгол хэл бичиг, найруулга зүй 3 кредит, (3) хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй 3 кредит, (4) сэтгэлгээний түүх, соёл 3 кредит - нийт 4 хичээл буюу 12 кредитийг заавал судалж байна.БШУ-ны сайдын А/540 тоот тушаалаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад оюутан элсүүлэх журам"-д монгол хэл, бичгийн шалгалт заавал авахаар тусгасан.

  Хавсралт : 4 файл

100%

6

2.1.4. Төрийн өмчит их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгож, эрх зүйн орчныг сайжруулан судалгааны их сургууль болгоно.

2021 - 2025

-

 

УИХ-аар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "Судалгааны их сургууль" гэж судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг, бакалавр болон ахисан түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг дээд боловсролын сургалтын байгууллага" гэж тодорхойлон мөн хуулийн 7.8 заалтад "Судалгааны их сургуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хуулиар байгуулна" гэсэн зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр "Судалгаанд суурилсан үндэсний их сургууль"-ийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн шинэчлэн батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар салбарын сайд төрийн өмчит их, дээд сургуулийн захирлыг томилдог байсныг өөрчлөн нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрхийг тухайн байгууллагын удирдах зөвлөлд олгосон. Түүнчлэн их, дээд сургуулийн захиралтай гүйцэтгэлийн гэрээ байгуулах, гэрээг дүгнэх, сургалтын төлбөрийг төрөөс хараат бусаар тогтоохыг сургуулийн өөрийн удирдлагад шилжүүлсэн.

100%

7

2.1.5. Хөгжлийн тэргүүлэх чиглэл болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгоно.

2021 - 2025

7.049,000.000

 

Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр амжилттай суралцагчдыг дэмжих чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023 оны сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын зарыг 2023.03.23-04.23-ны хооронд олон нийтэд нээлттэй байдлаар shinemyangan.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Энэ хугацаанд тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийг цахимаар бүртгэж, их дээд сургуулиудад тэтгэлгийн талаар танилцуулан, сурталчлах ажлыг зохион байгуулсан. Засгийн газрын 2023 оны 226 дугаар тогтоолыг батлуулж, дотоодын тэтгэлэгт 50 хүртэл суралцагч хамрагддаг байсныг 100 хүртэлх суралцагчид олгохоор тогтоосон. Энэ жилийн “Дотоодын суралцагчийн тэтгэлэг”-т хамрагдахаар 356 суралцагч бүртгүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны "Тэтгэлэг олгох тухай" 107 дугаар захирамжийн дагуу 100 суралцагчид тэтгэлэг олгосон. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолын дагуу Боловсролын зээлийн сангийн Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн хүрээнд амжилттай суралцаж байгаа хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч 90 оюутанд 239 сая, сувилагч мэргэжлээр 3523 оюутанд 5.27 тэрбум, багш мэргэжлээр 636 оюутанд 1.54 тэрбум төгрөгийн санхүүжилт 2023 онд олгосон.

  Хавсралт : 1 файл

100%

8

2.1.6. Засгийн газрын тэтгэлгээр дотоод, гадаадад суралцагчидтай гэрээ хийж, хөдөлмөрийн зах зээлийн захиалгатай уялдуулан мэргэжлээр нь томилон ажиллуулдаг болгоно.

2021 - 2025

12,8 тэрбум

 

Хөгжлийн тэргүүлэх чиглэлээр гадаадын их, дээд сургуульд Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн хүрээнд суралцаж байгаа 97 оюутанд 4,6 тэрбум төгрөгийн амьжиргааны тэтгэлэг, бакалаврт суралцаж байгаа 111 оюутанд 12,8 тэрбум, магистр болон докторын сургалтад суралцаж байгаа 37 оюутанд 3,5 тэрбум төгрөгийн сургалтын зээл олгосон. Засгийн газрын  275 дугаар тогтоолоор баталсан "Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын 7.3 дахь заалтад “төгсөөд гэрээний дагуу засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид 5 ба түүнээс дээш жил ажиллах”, "Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын 6.1-д тэтгэлгээр суралцах иргэдтэй гэрээ байгуулах үүргийг Боловсролын зээлийн санд хариуцуулах зохицуулалтыг тус тус оруулсан. Боловсролын зээлийн сангийн журмын Гадаадын болон дотоодын мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, бусад дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн боловсруулсан. Журмын 5.3.4-д "тэтгэлэг, хөнгөлөлтөөр суралцагч нь төгссөний дараа эх орондоо, тухайн нутаг дэвсгэртээ мэргэжлээрээ, хугацаагүй томилсон буюу үндсэн ажилтнаар, дотоодод төгсөгч бол 3-аас доошгүй жил, гадаадад төгсөгч бол 5-аас доошгүй жил тус тус тогтвортой ажиллахаар тусгасан. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын шилдэг их,дээд сургуульд амжилттай суралцаж төгссөн, холбогдох дүрэм, журмын шаардлага болон Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн 86 иргэний гэрээг БШУ-ны сайдын 2023 оны А/31, А/139-р тушаалаар тус тус дуусгавар болгосон. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн, иргэдийн зээл олголт, эргэн төлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судлах хүрээнд ажлын хэсэг ажиллаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" 230 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  Хавсралт : 1 файл

100%

9

2.1.7. Багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэн, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгож, нийгмийн баталгааг хангана.

2021 - 2025

-

 

Багшийн мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэн, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгож, нийгмийн баталгааг хангах чиглэлээр 2023 онд дараах ажлуудыг хийсэн. Үүнд:1.УИХ-аар 2023 онд батлагдсан "Боловсролын ерөнхий хууль"-ийн 12.17, "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль"-ийн 16.7 дахь заалтаар Багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2. 2023 онд 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг http://esurgalt.itpd.mn цахим платформд түшиглэн зохион байгууллаа. Тус сургалтад нийт 7914 багш, ажилтан амжилттай суралцаж, http://ebatlamj.agency.edu.mn сайтаас цахим хэлбэрээр батламжаа авсан. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд 1-р ангид хичээл заах  бага боловсролын болон биеийн тамир, хөгжмийн 2950 багшийг онлайн сургалтад хамруулсан. Боловсролын ерөнхий газар, МУБИС хамтран “Дээд боловсролын багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих” модуль сургалтад 934 багшийг хамруулж, амжилттай суралцсан 733 багшид батламж олгосон. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 5 удаагийн сургалтад 710 багш хамрагдсан..3.БШУ-ны сайдын 2022 оны А/430-р тушаалаар баталсан Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын дагуу багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгуулж үр дүнг тооцон, холбогдох урамшууллыг олгосон. Гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд цэцэрлэгийн багш нарын 43 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 41.9 хувь нь тус тус урамшуулалд хамрагдаж байсан бол 2023 онд зохион байгуулсан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр цэцэрлэгийн багш нарын 50.6 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51.7 хувьд нь тус тус албан тушаалын үндсэн цалингийн 10-25 хувийн урамшуулалд хамрагдлаа. 4.Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор “Мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ”-г баталж, 390,240-478,178 төгрөгөөр цалинг нэмэгдүүлсэн.

  Хавсралт нийт : 7 Файл : 1 Зураг : 6

100%

10

2.1.8. Газар зүйн мэдээллийн системд үндэслэн сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүчин чадал, ашиглалт, бүтэц, хэв шинж, байршлыг оновчтой тогтоож, хүн амын өсөлтийн хэтийн төлөвтэй уялдуулан хүртээмжийг нэмэгдүүлэн, тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлнэ.

2021 - 2025

-

 

Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2022 оны 3 дугаар сараас АХБ-ны "Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нь төсөл"-ийн санхүүжилтээр "Газар зүйн мэдээллийн системд тулгуурласан боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн оновчлол"-ын систем боловсруулах ажлыг эхлүүлж, 2023 оны 05 дугаар сард системийг хүлээн авсан. Энэхүү систем нь боловсролын салбарын сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын оновчтой төлөвлөлт, байршил, хамран сургах тойрог болон кластерийн тооцооллыг хийж байна. Манай яам нь уг системийг ашиглан 2023, 2024 оны улсын төсвийн төсөлд тусгах боловсролын салбарын сургууль, цэцэрлэгийн шинээр барих барилга, байгууламжийн шинжилгээ, тооцооллыг боловсруулан хэрэгжилтэд нэвтрүүлэн ажиллаж байна. Системийн тооцоололд одоо байгаа сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн мэдээлэл, хүн амын өсөлтийн дунд хугацааны төсөөлөл, шинээр баригдаж буй барилга, байгууламжийн мэдээлэл, сургалтын байгууллагын мэдээлэл, суралцагчийн хаягийн мэдээлэл, өрхийн хаягийн сангийн мэдээлэл, Монгол Улсын 0-18 насны хүүхдийн байршлын /GPS координатаар/ мэдээлэл, 2022 оны хүн амын тооллого, Нийслэлийн болон хөдөө орон нутгийн авто зам, явган хүний замын маршрут зэргийг ашигласан болно. Системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ, шаардлагыг дунд хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн хүн амын өсөлттэй уялдуулан урьдчилан төлөвлөж чаддаг болсон бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг жигд, оновчтой нэмэгдүүлэхэд чухал ач холбогдлыг үзүүлж байна.

  Хавсралт : 1 файл

100%

11

2.1.9. Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, ерөнхий боловсролын сургуульд "Үдийн хоол" үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ.

2021 - 2025

-

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, мэдээллийг боловсруулж, Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тогтоолын төсөлд цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 1525 төгрөгөөр нэмэгдүүлэн 4000 төгрөг, уртасгасан цагаар ажиллах цэцэрлэг, цэцэрлэгийн бүлгийн хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 1500 төгрөгөөр нэмэгдүүлж, 5100 төгрөг болгох, улсын төсвийн санхүүжүүлэх хувь хэмжээ, эцэг эх, асран хамгаалагчийн хариуцах хувь хэмжээг тогтоосон. Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналын дагуу хойшлуулахаар шийдвэрлэж, Засгийн газрын хуралдааны 31 дүгээр тэмдэглэл гарсан. -Хүүхдийн хоногийн хоол, хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын хэмжээ болон хоол тэжээлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа, Боловсролын ерөнхий хуулийн холбогдох заалтыг үндэслэн сургуулийн үдийн хоолны зардлыг 2 дахин нэмэгдүүлэх, дунд ангийг нэмж хамруулах, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх, төр эцэг эх хамтран хариуцах санал, тооцооллыг боловсруулж, 2024 оны улсын төсвийн төсөлд тусган СЯ-нд хүргүүлсэн. Дээрх тооцооллыг олон хувилбараар нэмэгдүүлэх тооцооллыг боловсруулж, мэдээллийг хүргүүлэн ажилласан. - Өмнөговь аймгийн Засаг даргын 2023.01.31-ний өдрийн "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэмэгдэл" олгох тухай А/101 захирамжаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1237 төгрөгөөр нэмэгдүүлж, 3712 төгрөгөөр тогтоосон байна. Энэ онд тус аймгийн 31 цэцэрлэгт 6617 хүүхэд хамрагдаж байна. Төрийн өмчийн цэцэрлэгт 2022-2023 оны хичээлийн жилд 242343 хүүхэд, 2023-2024 оны хичээлийн жилийн 11 сарын статистик дүнгээр 274236 хүүхэд хамрагдаж байна. Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 378,034 сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж байна.

  Хавсралт : 5 файл

100%

12

2.1.10. Цахим, зайн сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг тогтоон, сургалтын платформыг хөгжүүлэн багш нарын оролцоог дэмжиж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлсэн насан туршийн тогтолцоог бэхжүүлнэ.

2021 - 2025

-

 

1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Цахим сурах бичиг, ерөнхий боловсролын сургалтад ашиглах нээлттэй материалд тавих шаардлага батлах тухай" А/193 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад ашиглах цахим сурах бичигт тавих шаардлагыг, хоёрдугаар хавсралтаар сургалтын интерактив контент, ээлжит хичээлийн цахим контентын шаардлагыг тус тус батлан мөрдүүлж байна. 2. Бүх насны иргэд, суралцагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран бие даан суралцах, мэдлэг чадвараа бататгах үйлийг дэмжих, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын тасралтгүй байдлыг хангах, багш хичээл, сургалтыг зайнаас зохион байгуулах, эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ сурах үйлд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий MEDLE.MN сургалтын нэгдсэн платформыг 2021 оноос эхлэн хөгжүүлж байна. Тус платформд бүх насны иргэдэд ЕБ-ын агуулгыг нөхөн эзэмших, хувь хүний ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бага боловсролын түвшинд монгол хэл, математик, иргэний боловсрол гэсэн судлагдахуунаар 12, суурь боловсролын түвшинд монгол хэл, математик, иргэний боловсрол судлагдахуунаар 12, иргэдийн боловсролд зориулан гэр бүлийн боловсрол, мэдээлэл, харилцаа холбоо технологийн боловсрол, эрх зүйн боловсрол, амьдрах ухааны боловсрол, эрүүл мэндийн боловсрол, соёл, гоо зүйн боловсрол, санхүүгийн боловсрол, Санхүүгийн боловсрол, Тогтвортой хөгжлийн боловсрол чиглэлээр 229 теле хичээлийг байршуулан түгээн дэлгэрүүлж байна. medle.mn цахим платформд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн нийт 9,087 (үүнээс 2023 онд 4320) цахим контент (хичээл), бага, дунд, ахлах ангийн сурах бичиг 147, теле хичээл 4,024, интерактив контент 230, интерактив дасгал ажлын хуудас 3,500, виртуал лаборатори 805, цахим ур чадвар олгох 413 хичээл тус тус байршаад байна.Medle.mn хандалт 2022 онд 14 сая байсан бол энэ үзүүлэлт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар өмнөх онтой харьцуулахад 45.8 хувиар өссөн байна.

  Хавсралт нийт : 2 Файл : 1 Зураг : 1

100%

13

2.1.11. Боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүх түвшинд хөгжүүлж, бусад салбарын мэдээллийн сантай холбон, бодлого, төлөвлөлт, статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээнд ашиглан, боловсролын үйлчилгээг цахимжуулна.

2021 - 2025

-

 

Боловсролын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдэд шуурхай үйлчлэх, салбарын мэдээллийг бодитой болгох зорилгоор esis.edu.mn (боловсролын салбарын мэдээллийн систем), tvets.edu.mn (техник болон мэргэжлийн боловсролын систем), hemis.edu.mn (дээд боловсролын удирдлагын систем), medle.edu.mn (бүх насны суралцагч, иргэдэд зориулсан цахим сургалтын платформ), elselt.esis.edu.mn (цэцэрлэгчийн элсэлтийн систем), scholorship.esis.edu.mn (сургалтын тэтгэлгийн систем) болон холбогдох бусад систем, платформыг хариуцан хөгжүүлж байна. Хугацааны хувьд elselt.esis.edu.mn болон esis мобайл апп 2020 онд хэрэглээнд нэвтэрсэн бол medle.mn, student.medle.mn, cook.esis.edu.mn, license.edu.mn, medle mobile app, fin.esis.edu.mn, map.esis.edu.mn, iform.esis.edu.mn болон exam.edu.mn систем болон платформ 2021 онд нэвтэрсэн. Харин 2022 онд elselt.esis.edu.mn, developer.esis.edu.mn, hub.esis.edu.mn, workbook.esis.edu.mn, tvets.edu.mn систем нэвтэрч, "Мэдлэ" цахим сургуулийн үйл ажиллагаа эхэлж 2023 онд үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. license.edu.mn (боловсролын салбарын тусгай зөвшөөрлийн систем)-ийг ашиглах боломжтой болсноор сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл авах ажлыг цахимжуулах боломжийг бий болгосон. esis.edu.mn (боловсролын салбарын мэдээллийн систем)-ийг бусад салбарын мэдээллийн ХУР, ДАН системтэй холбож лавлагаа мэдээллийг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Боловсрол, сургалтын байгууллагад ашиглагдаж буй сургуулийн удирдлагын систем, сургалтын удирдлагын системтэй мэдээлэл солилцох ажлын хүрээнд  төлөвлөгөө боловсруулан, 30 гаруй сервисийн хөгжүүлэлтийг хийж мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлж ажилласан. Мэдээлэл солилцооны хүрээнд төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрээс сургалтын байгууллагын удирдлагын системийн захиалга хийн, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан 5 компанид 300 гаруй сургуулийн мэдээллийн системтэй харьцах эрхийг үүсгэж, олгосон.

  Хавсралт : 4 файл

100%

14

2.1.12. Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлнэ.

2021 - 2025

-

 

Тайлант онд буюу 2023-2024 оны хичээлийн жилд "Cambridge Assessment International Education" байгууллагаас Cambidge, AP, IB хөтөлбөрөөр сургалт явуулахаар ерөнхий боловсролын 11 сургууль  эрх авсан бол төрийн болон хувийн өмчийн 3 сургууль олон улсын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах эрх авахаар бэлтгэл ханган ажиллаж байна. БШУ-ны сайдын 2023 оны "Туршилт зохион байгуулах тухай" А/456 дугаар тушаалаар нийслэлийн 32, 157, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль болон Төв аймаг дахь Политехник коллежид 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас туршилтыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газрын 2023 оны  "Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 307-р тогтоолыг батлуулсан. Тус тогтоолоор их сургуулийн харьяа төрөлжсөн сургалттай 3 ахлах сургуулийг шинээр, 12 ахлах сургуулийг Боловсролын ерөнхий хууль, СӨЕБТХууль, ДБТ хуулиудад нийцүүлэн өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн.  Их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг 2023.оны 10 дугаар сард олон нийтэд мэдээлсэн. Их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг БШУ-ны сайдын 2023 оны "Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай" А/240 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлт, сургалтын хөтөлбөрийн болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд их, дээд сургуулийн үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох шалгуурын дагуу гадаад, дотоодын чанарын үнэлгээний мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Нийт 61 их, дээд сургуулийг эрэмбэлэхдээ сургалтын чанар, бизнес судалгаанууд нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн, оюутнуудын сургалтын орчин, дотуур байр, лабораториудыг бүрдүүлж чадсан эсэх, төгсөгчдийн ажил эрхлэлт, ур чадвартай зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн.

  Хавсралт : 4 файл

100%

15

2.4. Шинжлэх ухаан, технологийг улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлнэ.

2.4.1. Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг үе шаттай нэмэгдүүлнэ.

2021 - 2025

1,1 тэрбум төгрөг

 

Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгох зорилгоор БШУ-ны сайдын 2023 оны  Жагсаалт батлах тухай" А/51 дүгээр тушаалаар "Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийн жагсаалт"-ыг баталсан. Нийт 27 эрдэм шинжилгээний байгууллагын 99 судалгааны үндсэн чиглэл, хамрах хүрээний 322 сэдвийн жагсаалт багтаасан. Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг дараах байдлаар үе шаттай нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Үүнд:1.БШУ-ны сайдын 2023 оны "Судалгааны үндсэн чиглэлийг санхүүжүүлэх зардал батлах тухай" А/229 тоот тушаалаар "Эрдэм шинжилгээний хүрээлэн төвийн судалгааны үндсэн чиглэлд олгох санхүүжүүлэх зардал"-ыг баталсан. Үүний үр дүнд дээрх хүрээлэнгүүдэд нийт 900,000.000 төгрөгийг олгосон. 2.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/260 дугаар тушаалаар батлагдсан нийгмийн инновацыг дэмжих "Мон Икс" хөтөлбөрийн хүрээнд 6 бүсээс 150 төслийн саналыг хүлээн авч шилдэг 9 төсөлд дэмжлэг үзүүлж грант олгосон.3."Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам"-ын дагуу “Судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ”-г нийт 27 хүрээлэнтэй байгуулж, санхүүжилтийг бүрэн олгосон.4.Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд 6 байгууллага, шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээний хүрээнд 8 байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж, нийт 217,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн зэрэг үр дүнтэй ажлуудыг зохион байгуулсан.Эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь 2023 оны байдлаар 0.11, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн зардлыг нэмж тооцвол, 0.18 байна.

  Хавсралт : 5 файл

100%

16

2.4.2. Шинжлэх ухаан, технологи, инновацын хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, чадавхжуулах нэгдсэн бодлого хэрэгжүүлж, эрдэм, шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлнэ.

2021 - 2025

14.5 сая

 

Шинжлэх ухаан, технологи, инновацын хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, чадавхжуулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийсэн. Үүнд:1.ШУА-тай 6 зорилт бүхий "Чадварлаг эрдэмтэн хөтөлбөр"-ийг боловсруулан хэрэгжүүлж байна.2.Салбарын хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны суурь ойлголтыг өгөх зорилгоор ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд  “SCIENCE FAIR 2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг зохион байгуулсан.3.АНУ-ын International Visitor Leadership Program (IVLP)-т  8, Солонгосын “Шинжлэх ухаан, технологийн бодлого боловсруулах чадавхыг бэхжүүлэх” сургалтад 16 эрдэмтнийг тус тус хамруулж чадавхжуулсан. Мөн "Хүний хөгжил", "Засаглал", "Эдийн засаг", "Шинэ сэргэлт" гэсэн 4 сэдвийн хичээлд нийт 100 албан хаагч хамрагдаж, 81 албан хаагч сертификат авсан. 4.МУИС-д суралцаж буй 12 докторант судалгааны туслахаар ажиллаж, эрдэм шинжилгээний багц цагийн 50%-ийн хөнгөлөлт авсан. Мөн 2 эрдэмтэн шинжлэх ухааны доктор, 10 судлаач доктор (PhD) /гадаадад-7/, 16 залуу судлаач магистрын зэрэг хамгаалсан байна.5.Засгийн газрын 2023 оны "Төрийн өмчийн их сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" 306 дугаар тогтоолын 5 дахь заалтад "шинжлэх ухаан, технологи, инновацын өндөр мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх"  талаар тусган батлуулсан. ШУА-аас салбарын хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, чадавхжуулах зорилгоор Хятадын Шинжлэх ухааны Академийн Их сургууль (UCAS)-тай хамтран ажиллах гэрээ хийхээр тохиролцоонд хүрсэн. 6.Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Технологийн инкубатор гэх дөрвөн хүрээлэнг төсвөөс санхүүждэг хүрээлэнгүүдийн жагсаалтад нэмж оруулсан. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нийт эрдэм шинжилгээний ажилтны тоог 139-р нэмэгдүүлсэн үр дүнтэй байна.

  Хавсралт : 4 файл

100%

17

2.4.3. Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан “Үндэсний судалгааны төв”-үүдийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

2021 - 2025

-

 

Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны үндэсний төвийг байгуулах ажлын хүрээнд Шинжлэх ухааны академи болон төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэн тэдгээрийн материаллаг бааз, хүний нөөцөд түшиглэн төрийн өмчийн их сургуультай хамтарсан ахисан түвшний дээд боловсролын сургалтын байгууллага байгуулахыг судлах талаар Засгийн газрын тогтоолыг төслийн боловсруулж Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолоор батлуулсан. Энэ ажлын хүрээнд Шинжлэх ухааны академи болон БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Ахисан түвшний судалгааны их сургууль байгуулагдсанаар шинжлэх ухаан, технологи, инновацын өндөр мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх, тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр салбар дундын судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх боломж бүрдэх юм.  Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх ажлын хүрээнд "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам", "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам"-ын төслийг боловсруулж, ЗГ-ын 409, 457-р тогтоолоор тус тус батлуулан хэрэгжүүлж байна.

  Хавсралт : 5 файл

100%

18

2.4.4. Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг татварын бодлого, эдийн засгийн хөшүүргээр дэмжсэн эрх зүйн шинэчлэлт хийгдэнэ.

2021 - 2025

-

 

Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор БШУ-ны сайдын А/422 дугаар тогтоолоор 2 инновацын төсөлд, залуу судлаачдын "Эрдэм хакатон"-ны шилдэг 5 төсөлд, Нийгмийн инновацын санаачилгыг дэмжих "Мон Икс" хөтөлбөрийн шилдэг 9 төсөлд тус тус дэмжлэг үзүүлж грант олгосон. Эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг татварын бодлого болон эдийн засгийн хөшүүргээр дэмжих зорилгоор Засгийн газрын 2023 оны 39 дугаар тогтоолоор "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам", 2022 оны 497 дугаар тогтоолоор "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг батлуулан тус тус хэрэгжүүлж байна.

  Хавсралт : 4 файл

100%

19

2.4.5. Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд бүтцийг бий болгож, төрөлжсөн нээлттэй лабораторийг байгуулж, шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбор, уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгыг ашиглалтад оруулна.

2021 - 2025

-

 

Шинжлэх ухааны хүрээлэнгийн цогцолборын лабораторийн 3 барилгын гадна фасад, дээвэр, цонх, аваарын шат, дотор өрлөг шавар, цахилгаан шат, сангийн болон салхивчны системийн ажил бүрэн дууссан. Гадна цахилгааны ажлыг дуусаж улсын комисст хүлээн авсан. Оффисын барилгын дээвэр болон цахилгаан шатны ажил дууссан, барилгын гадна өрлөг болон агуулахыг барилгын ажил 90 хувьтай байна. Шинжлэх ухааны парк байгуулах ажлын хүрээнд Шинжлэх ухааны парк, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн кластеруудийн дэд бүтцийг цогцоор тусгуулах саналыг Барилга хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төв болон зураг төсөл гүйцэтгэгч байгууллагуудад хүргүүлсэн. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн цогцолборын инженерийн дэд бүтцүүдийн техникийн нөхцөлийг холбогдох байгууллагуудаар, зураг төслийн магадлалын дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөр тус тус батлуулсан. 2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчийн 7 их сургууль /МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, ХСИС/-ийн дэргэд 120 гаруй туршилт, судалгааны лаборатори шинжлэх ухааны салбар бүрээр судалгаа шинжилгээ, туршилтыг бүрэн хүчин чадлаар хийж байна. Мөн МУИС дээр байгаа Лазерын лабораторийг их сургуулийн дундын ашиглалтын хэлбэрээр ажиллуулж байна. Тус лабораторийн зорилго нь орчин үеийн байгалийн ухааны салбарын судалгаанд хэт богино пульстай лазерыг ашиглан суурь судалгаа төдийгүй хэрэглээнд чиглэсэн судалгааг хийж байна. Түүнчлэн энэ чиглэлийн залуу судлаачдыг бэлтгэх магистр, докторын судалгааг энэ лабораторийг түшиглэн явуулж байна.

  Хавсралт : 1 файл

100%

20

2.4.6. Эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлсэн байна.

2021 - 2025

-

 

Эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлэхийн тулд:1.Эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлэн "Тодорхойлолт, нийтлэг шаардлага шалгуур үзүүлэлт батлах тухай" БШУ-ны сайдын 2023 оны А/547 тоот тушаалаар шалгуур үзүүлэлтийг баталсан. Энэхүү "Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага шалгуур үзүүлэлт"-ийг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 6094 дугаарт бүртгүүлсэн. 2.Засгийн газрын 2023 оны “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 241 дүгээр тогтоолд Эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1,1 сая төгрөг байхаар тооцон оруулж батлуулсан.  Ингэснээр үндсэн цалин  41.5%-иар нэмэгдсэн ба ТҮШУ ангиллын шатлалыг байхгүй болгож, ангилал тус бүрийн цалингийн доод хэмжээг тогтоон, албан хаагчид ажлын үр дүнгээрээ цалинжих боломжийг бүрдүүлсэн.

  Хавсралт : 3 файл

100%

21

2.4.7. Шинжлэх ухаан, технологи, инновацын статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог олон улсын нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно.

2021 - 2025

-

 

Тайлангийн хамаарах хугацаанд дараах томоохон ажлуудыг хийж, шинжлэх ухаан, технологи, инновацын статистикийн мэдээллийг боловсронгуй болгох арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн. 1. Шинжлэх ухаан технологийн салбарын статистикийн үндсэн үзүүлэлтийг тооцох аргачлалыг үндэсний хэмжээнд анх удаа боловсруулан, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/69 дугаар тушаалаар батлуулан улсын хэмжээнд мөрдөн ажиллаж байна. 2. Шинжлэх ухаан технологийн салбарын захиргааны болон албан ёсны статистикийн мэдээний маягт , түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулж, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны А/71 болон А/72 тоот тушаал болон БШУ-ны сайдын 2020 оны А/215 тоот тушаалаар тус тус батлуулан мөрдөж байна.Шинжлэх ухаан технологийн салбарын статистикийн үндсэн үзүүлэлтийг тооцох аргачлалыг боловсруулахдаа олон улсын нийтлэг шаардлагыг судалж хийсэн.3. ҮСХ-ноос 2021 онд зохион байгуулсан “Аж ахуйн нэгжийн долоо дахь удаагийн тооллого”-оор дамжуулан БШУЯ-аас анх удаа аж ахуйн нэгжийн инновац, судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэсний хэмжээнд цуглуулж, үр дүнг нийтэд тархаасан. Тухайн арга хэмжээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын статистикийн мэдээллийн үзүүлэлтийн хүрээг нэмэгдүүлж, мэдээллийн эх үүсвэрийг эхний алхмыг амжилттай хэрэгжүүлэн шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын бодлого, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх цогц мэдээлэл бүхий их өгөгдлийн санг бий болгосон.Мөн олон улсын аргачлалын дагуу анх удаа үндэсний хэмжээнд хувийн хэвшлийн байгууллагуудын судалгаа шинжилгээний ажилд зарцуулж буй зардлын талаарх мэдээллийг цуглуулах тогтолцоог бий болгосон. Захиргааны 10, албан ёсны 11 маягтын 900 гаруй үзүүлэлтээр жил бүр шинжлэх ухаан инновацын статистик мэдээллийг тооцон гаргаж байна.

  Хавсралт : 4 файл

100%

22

2.4.9. Шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиудад байгуулна.

2021 - 2025

217,000,000 төгрөг

 

УИХ-аас 2023 оны 07 дугаар сарын 07 нд батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиудад байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академи болон төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэн тэдгээрийн материаллаг бааз, хүний нөөцөд түшиглэн төрийн өмчийн их сургуультай хамтарсан ахисан түвшний дээд боловсролын сургалтын байгууллага байгуулахыг судлах талаар Засгийн газрын тогтоолыг төслийн боловсруулж, Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолоор батлуулсан.Эрдэмтэн судлаачдын ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж, тэдний судалгааны ажлыг эргэлтэд оруулж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор ШУА-иас санаачлан “Энтрепренер судлаач” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд 6 байгууллага, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээний хүрээнд 8 байгууллагатай тус тус гэрээ байгуулан хамтран ажиллаж, нийт 217,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.Их дээд сургуулийн дэргэд 2023 оны жилийн эцсийн байдлаар 30-аад гарааны компани байгаа нь өмнөх оноос 5--аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

  Хавсралт : 5 файл

100%

3. ГУРАВ. АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА

23

3.5. Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ.

3.5.5. Хоол, хүнсний тухай боловсрол олгох талаар сургалтын хөтөлбөрт тусгана.

2021 - 2025

-

 

БСШС-ын сайдын “Хөтөлбөр батлах тухай”  А/492-р тушаалаар баталсан бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрөөр дараах агуулгын хүрээнд сургалт явуулж байна. Үүнд: 1-3 дугаар ангид: Хооллолт бүлэг сэдвээр хоол тэжээл ба хооллолт, хүний хоол тэжээлийн зүйлсийг бүлэг, эрүүл хүнс, хоол хүнс, хөдөлгөөний хамаарлын учир шалтгаан, 2.4-5 дугаар ангид: Өглөөний цайг тогтмол ууж, идэвхтэй хөдөлгөөн хийж хэвших, Хүнсний бүлгээ ялган тодорхойлж, хоол, хүнсийг сонгоход шошго ашиглаж сурах, 3.6-9 дүгээр ангид: Зохистой хооллох зарчимд тулгуурлан хоол, хүнсний үндсэн шимт бодисыг харгалзан сонгох, зөв хадгалж, хэрэглэх, Биеийн өсөлтийг үнэлэх аргыг мэдэж, өөрт тохирсон идэвхтэй хөдөлгөөнийг сонгон тогтмол хийж хэвших, Насны бүлэг, хэрэглээг тодорхойлж сурах, өвчлөлөөс сэргийлэх мэдлэгтэй болох, 4.10-12 дугаар ангид: Ажил хөдөлмөр, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл байх мэдлэг, Хүнсний эрх зүй, аюулгүй байдлын талаарх мэдлэг авах, Зохистой хооллолт, хүнсний нэмэлтийн талаарх мэдлэгтэй болж, зарим нэр төрлийн хөнгөн хоол зуушийг бэлтгэж сурах гэсэн агуулгаар сургалт зохион байгуулж байна.  Боловсролын Дэлхийн Түншлэл ОУБ-ын санхүүжилтээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд “Орон нутгийн болон алслагдсан бүсийн дотуур байрны сурагчдад зориулсан нэмэлт болон хичээлээс гадуурх хүүхэд төвтэй хоол тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан. Уг хөтөлбөр нь ЕБС-ийн дотуур байранд амьдарч буй суралцагчдын хоол, шим тэжээл-эрүүл мэндийн мэдлэгт тулгуурлан зохистой хооллох дадалд сурахад дэмжлэг үзүүлэх, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн хичээлээс гадуурх нэмэлт цагийн хөтөлбөр юм. 2023 онд сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын төсөл /ҮБТ/ боловсруулж, түүнд монгол хүүхдийн дүр төрх, монгол хүүхдийг хүмүүжүүлж төлөвшүүлэх монголын соёл, зан заншил, үндэсний өв уламжлал, нэгдмэл үнэт зүйлс, эх түүх, хоол, хүнсний тухай боловсрол олгох агуулгыг тусгасан.

  Хавсралт : 1 файл

100%

9. ЕС. УЛААНБААТАР БА ДАГУУЛ ХОТ

24

9.1. Нийгмийн дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

9.1.3. Хотын соёлт иргэнийг төлөвшүүлэхэд бүх шатны боловсролын байгууллагуудыг хамарсан төсөл хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг төрийн байгууллага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж хэвшинэ.

2021 - 2025

-

 

БСШУ-ны сайдын А/492 дугаар тушаалаар хэрэгжиж буй Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт орчны бохирдол, хог хаягдлыг ангилах, багасгах зэрэгтэй холбоотой агуулга тусгагдсан. Тухайлбал: бага ангийн Хүн орчин хичээлийн 3.3а. Сургуулийн гадаад орчны аюулгүй байдлыг үнэлж цэгнэх, 4.1е. Хүрээлэн буй орчинд нөлөөлж буй хүний үйл ажиллагаанаас жишээлэн тайлбарлах,орон нутаг, сургууль орчмын хог хаягдал, түүнийг багасгах арга замуудын (хог хаягдлыг багасгахын тулд өөрийн оруулах хувь нэмрийг гаргах, хог хаях аргыг хэлэлцэх) Суурь боловсролын сургалтын хөтөлбөрт 7-р анги химийн хичээлд Х7.4б. Хүний үйл ажиллагаа хүрээлэн буй орчин (хөрсний бохирдол)-д хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох Бүрэн дунд боловсролын газарзүйн сургалтын хөтөлбөрт 12.13в. Хотын орчны бохирдол (дуу чимээ, хог, тоосжилт, хөрс г.м) ба амьдралын чанарын хамаарлыг дүгнэх 12.13г. Хотын цэвэрлэх байгууламж, хотын тулгамдсан асуудал, гэмт хэрэг, хүн амын бөөгнөрөл, ядууралд дүгнэлт хийх зэрэг суралцахуйн зорилтуудыг  тусган хэрэгжүүлж байна. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, сурагчдын оролцооны байгууллага, эко клубийн үйл ажиллагаагаар сургуулийн орчны үнэлгээ хийх, хог хаягдлыг ангилан хаях, багасгахад чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлууд, бүтээлч үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Соён гэгээрүүлэх “Үйлдлээрээ үлгэрлэе”, “Харилцан хүндэтгэе” зэрэг аян, “Охидын эрхийн өдөр” өдөрлөг, “Нууцтай байх эрх”, “Уулзалдъя-Зөвлөе”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эерэг хандлага, Харилцан хүндэтгэе” гэх мэт арга хэмжээг зохион байгуулж дунд, ахлах ангийн 312,914 суралцагчийг хамруулсан байна. Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас татгалзах соёлд сургах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд 21 аймаг, 17 суманд "Анзаар" арга хэмжээг 2023 оны II-X сард ЦЕГ, ГБХЗХГ-тай хамтран зохион байгуулж, дунд, ахлах ангийн 508,813 /давхардсан тоогоор/ суралцагчийг чадавхжууллаа.

100%