ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

A- A A+
ДЭЭД БОЛОВСРОЛЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

Монгол Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 33 буюу 51.6 хувь нь их сургууль, 30 буюу 46.8 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.6 хувь нь коллеж байна.

 Нийт их, дээд сургууль, коллежийн 16 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн/шашны өмчийн сургалтын байгууллага байна.

Их, дээд сургууль, коллежид нийт 145,345 суралцагч  суралцаж байна. Нийт суралцагчдын 80,133 буюу 55.1 хувь нь төрийн өмчийн, 57,258 буюу 39.4 хувь нь хувийн өмчийн, 7,954 буюу 5.5 хувь нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцаж байна.