МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

A- A A+
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

Монгол Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 76 мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж байна.  

Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 48 буюу 63.1 хувь нь төрийн өмчийн, 28 буюу 36.8 хувь нь хувийн өмчийнх байна.  

Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 38,294 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.

Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын салбарт 4,168 ажиллагчид ажиллаж байгаагаас үндсэн багш 2351 буюу нийт ажиллагчдын 56.5 хувийг эзэлж байна.