БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД ДЭЭД БОЛОВСРОЛЫН  БАЙГУУЛЛАГЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГТ  ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД ДЭЭД БОЛОВСРОЛЫН  БАЙГУУЛЛАГЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГТ  ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА 

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор БНЧУ-д зохион байгуулагддаг 1 сарын хугацаатай Багш солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардал
  • Даатгал

Тавигдах шаардлага 

 

  • Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
  •  

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 24-НӨӨС 2024 ОНЫ 02 САРЫН 23-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэл дээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Цахим өргөдөл
  • Төгссөн сургуулийн диплом
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт
  • Гадаад паспорт;
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
  • Цагдаагийн бичиг;/E-Mongolia-аас татсан хувь/

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатайг анхаарна уу. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлэгт хамруулахгүй болно.

  • Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 7012-0939 утсаар авч болно.
  • Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ