ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

A- A A+
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: Sarantuya@mecs.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-266131

БШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1.

Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газар

Суралцагчийн хөгжил, хамгаалал, насан туршийн суралцахуйн бодлого, төлөвлөлт, хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Боловсрол судлал /0111/, багш /0112, 0113, 0114/, менежмент /041302/, нийтийн удирдлага /041303/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

2.

Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар 

Дээд боловсролын сургалтын байгууллагын зөвшөөрөл, чанарын үнэлгээ хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Боловсрол /011/, багш, мэргэжлийн /0114/, эрх зүй /0421/

  • Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

3.

Мэргэжлийн болон техникийн боловсролын газар

Сургалтын байгууллагын хөгжил, салбарын хүний нөөцийн бодлого хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  •  
  • Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

4.

Мэргэжлийн болон техникийн боловсролын газар

Сургалтын хөтөлбөр, агуулга, орчин, хэрэглэгдэхүүн хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Боловсрол  /0111/, багш, мэргэжлийн /0114/, нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан  /031/,  бизнес ба удирдахуй /041/, инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж /07/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

5.

Цахим бодлого, статистик мэдээллийн газар

Мэргэжлийн болон техникийн боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын статистикийн  бодлого, төлөвлөлт, өгөгдлийн шинжилгээ, мэдээллийн сангийн зохицуулалт хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Математик, статистик /054/, багш, мэргэжлийн (математик, мэдээлэл зүй, физик) /0114/, эдийн засаг /0311/, бизнес ба удирдахуй /041/, байгууламж /07/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

6.

Тэгш хамран сургах боловсролын хэлтэс

Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-5

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Боловсрол /0111/, багш-тусгай хэрэгцээт боловсрол /011428/, багш согог судлал

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

Нэг. Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

 

---оОо---