МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

A- A A+
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Үндэсний хоёрдугаар форумыг энэ өдрүүдэд “МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН СУРГАЛТЫГ ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд өрнүүлж байна.

Форумын зорилго нь энэ салбарын бодлогын асуудлуудыг зөвшилцөх, зөвлөмж гаргах, салбарт хэрэгжүүлсэн шинэлэг төслүүд, сайн туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг дэмжих, түншлэлийн шинэ боломжуудыг тодорхойлох, бэхжүүлэх, салбарын нэр хүндийг сайжруулах юм.

Чуулганыг БШУЯ, ЮНЕСКО, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон ЮНЕВОК сүлжээний гишүүд хамтран зохион байгуулж байна.

Чуулганы эхний өдөр буюу нэгдсэн хуралдаанаар гадаад болон дотоодын төлөөлөгчид МТБС-ын салбарын өнөөгийн байдал, тулгамдаад буй асуудал, бэрхшээл, залуусын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хандлагуудын талаар хэлэлцэж, ХБНГУ, БНСУ, БНХАУ улсын мэргэжилтнүүд өөрсдийн орны сайн туршлагуудаас хуваалцан МТБС-ыг хувирган өөрчлөн сайжруулах талаар оролцогчидтой санал солилцлоо.

Тус форум нь танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдаж байгаа ба цахимаар олон нийтэд нээлттэй тул та бүхэн дараах холбоосоор орон хуралд оролцох боломжтой.