Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд (ИрНИТУ)-д суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

A- A A+
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд (ИрНИТУ)-д суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд (ИрНИТУ)-д суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

 

ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд цахилгаан эрчим хүч, усан цахилгаан станц, дулааны эрчим хүчний чиглэлээр бакалаврын сургалтад нийт 30 оюутны сонгон шалгаруулж, суралцуулна.

Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургууль цаашид (ИрНИТУ) гэх эрчим хүч, газар ашиглалт, нисэх онгоцны инженерчлэл ба барилгын чиглэлээр Оросын шилдэг их сургуулиудын тоонд багтдаг, Дорнод Сибирийн тэргүүлэх судалгааны их сургууль бөгөөд Оросын дэвшилтэт, ирээдүйтэй их сургуулиудын нэг юм.

Тус сонгон шалгаруулалтыг En+ Group санаачилан зохион байгуулж, төслийн зардлыг хариуцахаас гадна өөрийн дадлагын талбар болох компаний үйлдвэрлэлийн байранд дадлага хийх боломжийг олгож байна.

En+ Group бол нүүрстөрөгч багатай хөнгөн цагаан ба сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд ОХУ-ын нийт цахилгаан эрчим хүчний 7 орчим хувийг үйлдвэрлэдэг компани юм.

  1. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлага
  • Монгол Улсын иргэн байх;
  • Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн суралцагч;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч;
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд Улс, олон улсын математик, физикийн олимпиадын шагналт байранд орсон оролцогчид сонгон шалгаруулалтад давуу эрхтэй болно.

2. Бүрдүүлэх баримт бичиг

2.1 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд суралцаж байгаа суралцагчид:

  • Өргөдлийн маягт
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • ЭЕШ-ын батламж;
  • Өргөдөл гаргасан өдрөөс хойш 1,5 жилээс доошгүй хугацаанд хүчинтэй байх гадаад паспортын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Цээж зураг;
  • Олипиадад оролцож  байсан бол шагналт байранд орж байсныг нотлох баримт бичиг, сертификат.

2.2 Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчид:

  • Өргөдлийн маягт;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Сонгон шалгарууулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  1. Бүртгэл

      Сонгон шалгуулалтад оролцох иргэд 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн /Даваа гараг/ 09.00 цагаас 06 дугаар сарын 15-ны өдрийн /Пүрэв гараг/ 23.59 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хуудаст хандан эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.

      Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

      Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна.

      Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 09.00-17.30 цагт 75772727 дугаар утсаар холбогдож авах боломжтой.

  1. Сонгон шалгаруулалт

      Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, сурлагын дүнгийн жагсаалт дахь математик, физикийн хичээлийн дүн, голч оноог харгалзан үнэлж 60 оролцогчийг шалгаруулна.

      Комиссын гишүүдээс асуултад оновчтой, тодорхой хариулж буй эсэх, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар зэргийг үнэлж, 30 оролцогчийн сонгон шалгаруулна.  

      Комиссын гишүүд нь Улсын Боловсролын яам, Монгол Улсын Эрчим хүчний яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, ИрНИТУ, En+ Group-ийн Байгууллагын их сургууль, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эрх бүхий төлөөллөөс бүрдэнэ.

Шалгаруулалтыг 2023 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулна. 

  1. Элсэгчдэд олгох боломж, давуу талууд

            En+Group нь сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах хугацааны ОХУ-д боловсрол эзэмших ба оршин суухтай холбоотой дараах зардлыг хариуцна. Үүнд:

  • 2023-2024 оны хичээлийн жилд орос хэлний бэлтгэл ангид суралцах;
  • 2024-2027 оны хичээлийн жилүүдэд "Дулааны эрчим хүч, дулааны инженер" эсвэл "Цахилгаан эрчим хүч, цахилгааны инженер" чиглэлээр бакалаврын өдрийн хөтөлбөрөөр суралцах;
  • Суралцах хугацаанд ИрНИТУ-ийн дотуур байранд байрлах;
  • Үдийн хоол;
  • Суралцах хугацааны эрүүл мэндийн даатгал;
  • Шилжилт хөдөлгөөний зардал;
  • Сар бүр 10 000 рублийн амьжиргааны тэтгэлэг;
  • Компанийн үйлдвэрлэлийн байранд дадлага хийх боломж тус тус олгогдоно.

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ