CW-20: СХД, 31-р хороо, 176 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх

A- A A+
CW-20: СХД, 31-р хороо, 176 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр: L3594-MON, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: CW-20: СХД, 31-р хороо, 176 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх

1.  Монгол Улс нь Азийн хөгжлийн банк (АХБ)-наас “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү санхүүжилтийг хүлээн авсан бөгөөд уг хөрөнгөөр дээр дурдсан гэрээний төлбөрийг санхүүжүүлэх зорилготой болно. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.

2.  Боловсрол, шинжлэх ухааны яам (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчийг CW-20: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.

3.  Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт (дотоодод зарлан мэдээлэх)-ыг АХБ-ны нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулах ба тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орны бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.

4.  Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:

  • Сүүлийн 3 жилд (2019, 2020, 2021) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 1.5 тэрбум төгрөгөөс доошгүй байна.
  • Сүүлийн 3 жилд (2019, 2020, 2021) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 1.5  тэрбум төгрөг байна.
  • Санхүүгийн нөөц хөрөнгө шаардлага нь 750 сая төгрөгөөс багагүй байна.
  • Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:

2017/2018 оны журмаар:

  1. БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил;
  2. БА-6.1 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын  ажлын төрлийн аль нэг нь;
  3. БА-6.2 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
  4. БА-6.3 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
  5. БА-6.4 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь шаардлагатай.

Барилга, Хот Байгуулалтын Яамны 2013 оны журмаар батлагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дүйцүүлэн тооцно. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр байна.

Тусгай зөвшөөрлийг гадаадын тендерт оролцогчдоос авах шаардлагагүй болно. Гадаадын тендерт оролцогчид дээр дурдсан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэл, эсвэл (ii) туслан гүйцэтгэгч  хэлбэрээр оролцож болно.

5.  Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:

Харилцах албан тушаалтан: Ж.Баттуяа, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Байгууллагын нэр: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер

Давхар/өрөө: 8 давхар /802 тоот/

Аймаг/хот: Улаанбаатар хот

Улс: Монгол улс

Утас: 976-77660888

Цахим шуудан:battuya@eduproject.mn

6.  Монгол хэл дээр боловсруулсан тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь дээр дурдсан хаягт хандан энэ тухай албан хүсэлт гаргаж, үл буцаан олгох нөхцөлөөр 250,000 төгрөгийн төлбөрийг хийнэ. Төлбөрийн нөхцөл нь Төрийн сангийн 100900011858 тоот дансанд шууд шилжүүлсэн байна.

7.  Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер барилга, 8 давхар, 802 тоот өрөөнд тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 14 цаг 00 минут-д нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.

8. Захиалагч нь тендерт оролцогчийн тендер бэлтгэх, хүргүүлэхтэй холбогдсон аливаа зардлыг хариуцахгүй.