АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

A- A A+
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

#боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд

#12

Ариун цэврийн байгууламжийн 1,2 дугаар ээлжийн барилга угсралтын ажил 80 хувь, зураг төслийн ажил 96 хувьтай үргэлжилж байна

Нийт I, II ээлжийн барилга угсралтын ажлын 12 аймгийн 54 сумын 130 объектыг хүлээж авах комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулсан бол 12 сумын 49 объектод барилга байнгын ашиглалтад оруулах комисс томилуулах хүсэлтийг хүргүүлсэн. Хэрэгжилт 79 хувьтай байна.

III ээлжийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер дэлгэрэнгүй болон хураангуй жагсаалт гэсэн хоёр үе шаттайгаар 3 удаа зохион байгуулагдаж эхний удаа 15 аймгийн 113 суманд 280 сургууль, цэцэрлэг, дотуур байрын зураг төсөл боловсруулах гэрээг 7 аж ахуйн нэгжтэй байгуулан, ажлыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

IV ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 17 аймгийн 88 сумын 200 объектын жагсаалтыг холбогдох аймгуудтай зөвшилцөх, давхардсан болон орхигдсон объект байгаа эсэх нягтлах ажил хийгдэж байна.