АХМАД БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
АХМАД БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

Боловсролын салбарын үнэт капитал болсон ахмад багш нарын төлөөллийг хамруулсан сургалтыг Монголын ахмад багш нарын холбооноос зохион байгууллаа.

60 гаруй багш нар оролцсон уг сургалтаар ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах тухай сайдын 2021 А/190 тоот тушаалыг хэрэгжүүлэх арга зам сэдвээр Боловсролын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Б.Цасанчимэг илтгэл тавьлаа.

Энэ үеэр,  уламжлал болгон зохиогддог “Бүтээлч ахмад багш” уралдаанд идэвхитэй оролцохыг Монголын ахмад багш нарын холбооноос ахмад багш нарт уриаллаа. Сургалтын төгсгөлд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд  хэрхэн мод тарих болон жимс, жимсгэнэ тариалах арга технологийн зөвлөгөөг мэргэжлийн хүмүүсээр заалгуулж,  ахмад багш нар нэг өдрийг цугтаа ажил хэрэгч өнгөрүүллээ.