"ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД" ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

A- A A+

Монголын Технологийн коллежийн үндэсний холбооноос 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А.Ганбаярын нэрэмжит " ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛ МОНГОЛД" онол практикийн III бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Инженерийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, багшлахуйн болон суралцахуйн чанарыг сайжруулах чиглэлээр оновчтой шийдэлд хүрэх зорилготой энэхүү онол практикийн бага хуралд инженерийн хөтөлбөр хэрэгжүүлдэг их дээд сургууль, коллежийн багш, ажилтан, БШУЯ-ны харьяа боловсролын байгууллагын ажилтан, судлаач нар оролцох боломжтой юм.

Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

  • I шат – Нийт оролцогчдын илтгэлийг цахим шуудангаар хүлээн авах ба шүүгчидийн бүрэлдэхүүн уншиж танилцан тодорхой шалгуурын дагуу үнэлнэ.
  • II шат – 1-р шатнаас шалгарсан 12 өгүүллийг онол практикийн бага хуралд хэлэлцүүлнэ. Шүүгчдийн онооны үнэлгээгээр эхний гурван байр болон тусгай хоёр байр шалгаруулна.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХУГАЦАА:

(1) I шатны өгүүллийг 2022 оны 04 сарын 29-ны 17 цагаас өмнө must-kosen@must.edu.mn хаягаар хүлээж авна

(2) II шатанд шалгарсан өгүүллийг 2022 оны 05 сарын 06-нд зарлаж мэдэгдэнэ.

Бага хурлын II шатны шалгаруулалт 2022 оны 05 сарын 13-ны өдөр ШУТИС-ийн 8-р байр, 12 давхрын хурлын танхимд 13.00 цагт болно.

ОРОЛЦОГЧДОД АМЖИЛТ ХҮСЬЕ