“ХАНДИВ, ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ”ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Журам боловсруулах үндэслэл:

Монгол Улсын Их Хурлаас 2019 онд батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг стандартын шаардлага хангасан зориулалтын байр, гал тогоо, тоног төхөөрөмж ашиглан мэргэжлийн хүний нөөцтэйгөөр явуулна”, 10 дугаар зүйлийн 10.2-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхэд “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах энэ хуулийн 6.1-д заасан зориулалтын байр болон түүнд ашиглах тоног төхөөрөмжийг худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зориулан хандив, тусламжийг хүлээн авах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах” /хуулийн 10.2.11 дэх заалт/, “энэ хуулийн 10.2.11-д заасан хандив, тусламжийг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг батална” /хуулийн 10.2.12 дахь заалт/ гэж заасан.

   Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд бүрэн хамруулахад нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг нь сургууль, дотуур байрын хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах асуудал юм.

          Энэхүү журмын зорилго нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг стандартын шаардлага хангасан зориулалтын байр, гал тогоотой болгох, засвар үйлчилгээ хийх, хоол үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хандивлагч болон тусламж үзүүлэгч талуудын дэмжлэг туслалцааг авах, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

          Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтэс /мэргэжилтэн Д.Цэндсүрэн, Tsendsuren@mecs.gov.mn/-т цахим хаягаар ирүүлнэ үү.

Jurmiin-tusul-sanal-avah

Show Buttons
Hide Buttons