БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАГИСТР БОЛОН ДОКТОРЫН СУРГАЛТАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд нийт 64 иргэнийг магистр, докторын сургалтад суралцуулна.

НЭГ.  Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн, биеийн байдал эрүүл;
  • Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 35 хүртэлх насны;
  • Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, Голч дүн 3.0 оос дээш, 40 хүртэлх насны;
  • Магистрантурт, докторантурт суралцахад тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан байх шаардлагатай;
  • Хятад хэлээр суралцах хүсэлтэй байгаа иргэдийн хятад хэлний түвшин HSK 4 дэс буюу түүнээс дээш байх шаардлагатай, англи хэлээр суралцах бол англи хэлний /IELTS-6,5, IBT TOEFL-85 дээш оноотой байх/ мэдлэгтэй байх шаардлагатай. Англи хэл дээр суралцах хүсэлтэй иргэд тухайн сургуультайгаа холбогдож суралцах мэргэжлийн чиглэл англи хэл дээр явагдах эсэхийг  урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хугацаанд бусад мужийн болон сургуулийн тэтгэлэгт нэгэн зэрэг хамрагдахыг хориглоно. Давхар тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийг зогсоож, олгосон тэтгэлгийг буцаан авах бөгөөд цаашид БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өрсөлдөхийг хориглоно.

Суралцах чиглэл:

Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр элсүүлж сургана. Үүнд:

ХОЁР.  БҮРТГЭЛ

БҮРТГЭЛ 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ 17.00 ЦАГААС 1 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН 17.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Гадаад паспорт, Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Албан газрын тодорхойлолт;
  • 2 профессор эсвэл дэд профессорын тодорхойлох захидал;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом;
  • Дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг цахимаар оруулна;
  • HSK, IELTS эсвэл IBT TOEFL-ын дүнгийн хуудас;
  • 800-аас цөөнгүй үгтэй суралцах төлөвлөгөө /Хятад эсвэл Англи хэлээр Монгол орчуулгын хамт/
  • Бүтээлийн жагсаалт /сонголтоор/

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлэхийг хүсье.

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

ГУРАВ. ЯРИЛЦЛАГА:

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн бичгийн шалгалтыг цуцалсан бөгөөд хянан баталгаажуулсны дараа ярилцлагын нэрсийн жагсаалт, онлайн ярилцлагын хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яамны вебсайтад байршуулна.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Show Buttons
Hide Buttons