ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2020 оны 12-р сарын 21-ний өдөр
Зээлийн №, төслийн нэр3243-MON: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл
Гэрээний №, гэрээний нэрGS35: Аймаг, дүүргүүдийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа, мэдээллийн төв”-ийн тавилга
Тендер хүлээн авах эцсийн хугацаа:2021 оны 01-р сарын 18-ны өдрийн 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/
  1. Монгол Улсын Засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас ХЭУЧД төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг уг гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй.
  • Боловрол, шинжлэх ухааны яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос GS35: Аймаг, дүүргүүдийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа, мэдээллийн төв”-ийн тавилга нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  • Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  • Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

Эрх бүхий нөхцөл

Улсын харьяалал, сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба олон улсын хөгжлийн бусад байгууллагын хориг гэх зэргээр тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл

Жилийн дундаж борлуулалт /2017, 2018, 2019 он/

Сүүлийн 3 жилд гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ 286,500,000 төгрөг байна. Энэ хэмжээг тендерт оролцогчийн сүүлийн гурван жилд гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж буй гэрээний хүрээнд хийгдсэн нийт төлбөрийн хэмжээгээр тодорхойлно.

Гэрээний туршлага /2017, 2018, 2019 он/

Сүүлийн 3 жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан доод тал нь 2 гэрээтэй байна. Энэ 2 гэрээний үнийн нийлбэр дүн нь 229,200,000 төгрөгөөс доошгүй байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй ижил байна.

Санхүүгийн байдал /2017, 2018, 2019 он/

Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (тайлан баланс, орлогын тайлан)-г үндэслэн тендерт оролцогч урт хугацаанд ашигтай ажиллаж байгааг харуулж чадах санхүүгийн тогтвортой байдал. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь дор хаяж 2019 оны хувьд ашигтай байвал зохино.

Мөнгөн гүйлгээний чадавх

Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ нь доод тал нь 186,300,000 төгрөг байна.

Шүүхийн зарга ба маргаан

Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа, эсхүл бусад төрлийн шүүхийн зарга, маргааны нийт хэмжээ нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 100 хувиас илүүгүй байна.

  • Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан утсаар ажлын өдрийн 09:30–12:30, 14:00–17:00 цагийн хооронд холбогдож эсвэл имэйлээр тендерийн баримт бичгийн талаар нэмэлт мэдээлэл авах боломжтой.
  • Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 100,000 төгрөгийн эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг доорх дансанд шилжүүлнэ /төлбөрийн даалгавар дээр гэрээний дугаарыг бичнэ үү/.

Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк

Хаяг: Улаанбаатар хот, Монгол улс

            Төгрөгийн данс: 1009 0001 1829

            Дансны нэр: Хөдөлмөр эрхлэх ур чадварыг   дээшлүүлэх төсөл

Тендерийн баримт бичгийг цахим шуудангаар /и-мэйл/ илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

  • Тендерийг дээр дурдсан тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 4,900,000 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2021 оны 01-р сарын 18-ны өдрийн 15:20 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  • Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцахгүй.

Н.Мөнхсанчир, Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, Боловсрол, шинжлэх ухааны яам, 413 тоот өрөө

Утас: +976 9609 6596

Цахим хаяг: munkhsanchir@mecs.gov.mn

Цахим хаяг: www.sfep.mn

Show Buttons
Hide Buttons