БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд Боловсролын багц хуулийн үзэл баримтлалыг батлуулж, Боловсролын тухай хуулийг Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийг нэгтгэн Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг нэгтгэн Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн  төслийг тус тус боловсруулан ажиллаж байна

Иймд дээрх хуулийн төсөл боловсруулахад Таны санал чухал тул саналаа өгнө үү.

САНАЛ АСУУЛГЫН ЧИГЛЭЛ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Show Buttons
Hide Buttons