ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН
АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр


Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 1а/1670 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасныг үндэслэн Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.


Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан иргэн шалгалтад бүртгүүлнэ:
 Монгол Улсын иргэн байх;
 Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
 Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
 Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
 Энэ зард тавигдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/

Ангилал
зэрэглэл
Төрийн үйлчилгээ, ТҮБД-5
БоловсролДээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх.
МэргэжилСогогзүйч, тусгай хэрэгцээт боловсролын багш, багш
МэргэшилТусгай хэрэгцээт боловсрол, боловсрол судлал, сэтгэл судлал, боловсролын
болон төрийн удирдлагын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх
ТуршлагаМэргэжлээрээ 8-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жил удирдах ажил
эрхэлсэн байх

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
 Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт; /.pdf/
 Төрийн албан хаагчийн анкет; /.pdf/
 Оролцогчийн танилцуулга; /татаж авч бөглөөд .doc файлаар ирүүлэх/
 Эрүүл мэндийн асуумж хуудас; /.pdf/
 Иргэний үнэмлэхний хуулбар; /.pdf/
 Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
 Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар; /.pdf/
 Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, /.pdf/
 Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; /.pdf/
 “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.jpeg/
 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. /.pdf/
Тайлбар:
 Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
 Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нь тогтоогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.
 Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
 Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай лавлагаанд эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.
 Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
 Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны … дүгээр сарын -ны өдрийн …. дүгээр тогтоол /энд дарж үзнэ үү./-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно

Шалгалт зохион байгуулах комисс Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд bolovsrol-tu@csc.gov.mn
хаягаар цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь
Сонгон шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шалгалтын комисс зохион байгуулна. Шалгалтын цагийг жич зарлана.

Зургаа. Шалгалтын агуулга
Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд:(уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)
1. Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй байдлын үнэлгээ;
2. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
3. Дүн шинжилгээ хийх чадвар;
4. Асуудал шийдвэрлэх чадвар;
5. Монгол хэлний бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний програм ашиглах чадвар;
6. Удирдан зохион байгуулах чадвар;
7. Манлайлах чадвар;
8. Багаар ажиллах чадвар.
Долоо. Анхаарах зүйл.
Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ.
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 51-267445
-оОо-

Show Buttons
Hide Buttons