Гэр бүл, үе хоорондын харилцан суралцахуйн боломжийг нээх нь

КОВИД-19 цар тахлын улмаас сургуулийн үйл ажиллагаа зогссон нь дэлхий даяар 1.5 тэрбум суралцагчдад нөлөөлж байна. Энэ нь нийт суралцагчдын 91 хувийг эзэлж байгаа юм (ЮНЕСКО, 2020). Энэхүү хямралын үед боловсролын тасралтгүй байдлыг хангахын тулд зайн, онлайн болон холимог аргыг ашиглаж байгаа бөгөөд нөөц боломж, чадавхаас хамаарч сургалтын загварууд харилцан адилгүй байна. Зайн болон онлайн сургалтын хувьд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг гэрээр суралцахад нь туслах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж, урьд өмнөхөөсөө илүүтэйгээр сургалтын орчинг бүрдүүлж байна.


Зайн болон онлайн боловсролын агуулга, бүх өрхийн дижитал болон бусад технологийн хүртээмж, боловсролын технологийг хэрэглэх багш, сурагч, эцэг эхийн туршлага гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. Тэгэхээр сургалтыг танхимаас виртуал хэлбэрт шилжүүлэхэд эдгээр сургалтын хэрэгслийг хэрэглэх чадвартай болон чадваргүй хүмүүс хоорондын зөрүү улам бүр тодорхой болж байна. Эцэг эхчүүд, тэр дундаа сургуулийн хөтөлбөрийн хэлний мэдлэг дутмаг ээжүүд хүүхдээ гэрээр суралцахад нь туслахад нэмэлт бэрхшээлтэй тулгарч байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Асуудал-№-2.3


Show Buttons
Hide Buttons