Их, дээд сургуулийн тусгай зөвшөөрөл авах

Бүрдүүлэх материалын жагсаалт

Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ:

21.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

21.1.2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;

21.1.3.сургалтын төлөвлөгөө;

21.1.4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;

21.1.5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;

21.1.6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;

21.1.7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа; 21.1.8.байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.

Үйлчилгээ үзүүлэх хугацаа

6 сар

Хариуцсан мэргэжилтэн, өрөөний утасны дугаар

Дээд боловсролын сургалтын байгууллагын зөвшөөрөл, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Цэндболд
Утас: 51-263449

Холбогдох хууль тогтоомж, түүний зүйл заалт

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйл

Show Buttons
Hide Buttons