Гадаад улсын ерөнхий боловсролын сургуульд суралцаж суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэнд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх

Бүрдүүлэх материалын жагсаалт

– Гадаад улсад суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх боловсролын барим бичгийг нотариатаар баталгаажуулсан хуулбар, түүний албан ёсны орчуулга; -Гадаад паспортын хувийн мэдээлэл бүхий хуудас, суралцах хугацаанд Монгол Улсын хилээр гарсан, орсон тухай тэмдэглэлийн хуулбар

Үйлчилгээ үзүүлэх хугацаа

Ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Хариуцсан мэргэжилтэн, өрөөний утасны дугаар

Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн
Утас: 11-318131

Холбогдох хууль тогтоомж, түүний зүйл заалт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Суурь бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам батлах тухай” А/156 дугаар тушаал

Show Buttons
Hide Buttons