Салбарын шагналын журамтай танилцах

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ШАГНАЛЫН ТУХАЙ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олгодог салбарын шагнал нь Засгийн газрын болон яамны гэсэн ангилалтай, дараах нэр төрөлтэй байна. Үүнд:

1. Засгийн газрын шагнал:

1.1. “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг;
1.2. “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг;

2. Боловсрол, шинжлэх ухааны яамны шагнал:

2.1. Яамны “Жуух бичиг”;
2.3. “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдэг, үнэмлэх;

Шагналыг хэзээ олгох вэ?

Шагналыг боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулан, амжилттай ажилласан ажилтан, албан хаагчид журамд заасан шаардлагыг үндэслэн яам, Засгийн газрын гэсэн дарааллаар олгоно. Шагналд нэр дэвшүүлэхдээ өмнөх шатны шагналаар шагнагдсанаас хойш 3-аас доошгүй жил тухайн салбартаа тогтвортой ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшнээс өссөн эсэхийг харгалзана.

Шагналыг Дэлхийн /Монголын/ багш нарын өдөр; (жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр, Шинжлэх ухааны ажилтны өдөр (жил бүрийн 11 дүгээр сарын 4 дүгээр долоо хоногийн Ням гараг), “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр Үндэсний бичиг үсгийн баяр (жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг) болон тухайн салбар байгууллагын 50 болон түүнээс дээш 10 жилийн давтамжтай тэгш ой, салбарын дор дурдсан тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус тус олгоно.

Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?

  1. Шагнуулах тухай хүсэлт гаргасан /өмчийн хэлбэр харгалзахгүй/ байгууллагын албан бичиг;
  2. Хамт олны хурлын тэмдэглэл;
  3. Ажил байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт, “Шинжлэх ухааны тэргүүний   ажилтан” шагналд нэр дэвшигч нь бүтээлийн жагсаалт болон патент, ашигтай загварын гэрчилгээ, докторын зэрэг хамгаалуулсныг нотлох баримт;
  4. Батлагдсан загварын дагуу бөглөсөн анкет;
  5. Яамны болон төр засгийн бусад шагналаар шагнагдсан бол тэдгээрийг гэрчлэх үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлнэ.

Шагнал хүсэхдээ хаана хандах вэ?

Салбарын шагналаар шагнуулахаар хүсэлт гаргаж буй анхан шатны байгууллага, ахмад ажилтан бол өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл ажиллаж байсан байгууллага нь дээр дурдсан баяр, тэмдэглэлт өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө  “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” шагналд нэр дэвшигчийн баримт бичгийг яамны шинжлэх ухааны бодлогын асуудал хариуцсан газарт, бусад шагналыг анхан шатны байгууллагын харьяалагдах нутаг дэвсгэрийн боловсролын газар /аймаг, нийслэлийн боловсролын газар, их дээд сургууль бол Их, дээд сургуулиудын консорциум/-т өгнө.

Show Buttons
Hide Buttons