Month: Жилээр

2021 оноос хэрэгжүүлэх Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн сан, Беларусь улсын суурь судалгааны сангийн хамтарсан судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна

Төслийн дэлгэрэнгүй мэдээ:  Монгол – Беларусь Улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Беларусийн суурь судалгааны сан (БССС) хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2021-2023 онд хамтран гүйцэтгэх судалгааны төслийн мэдүүлгийг хүлээн авч байна.   Төсөл хүлээж авах эцсийн хугацаа   2020 оны 12 дүгээр сарын 13-ны 23:59 цаг хүртэл хүлээж авна.  Хамтарсан төслийн чиглэлүүд:  Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол – Беларусийн эрдэмтдийн хамтран гүйцэтгэх дараах салбаруудын ажлууд байна:   ·         Физик, математик, мэдээлэл зүй;   ·         Техникийн шинжлэх ухаан;   ·         Хими, дэлхий судлал;   ·         Анагаах ухаан, эм судлал;   ·         Газар тариалан, биологийн шинжлэх ухаан;   ·         Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан.   Уралдааны нөхцөл:  Монголын талын төслийн саналыг БШУЯ-ШУТС, Беларусийн талын төслийг БССС тус тус хүлээн авна. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба Монгол, Беларусийн эрдэмтэд өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэл дутуу төслийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг БССС болон Монгол Улсын БШУЯ хариуцна. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 3 хүртэлх жил байна.  

дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ШАГНАЛ ОЛГОНО

Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу Монгол

дэлгэрэнгүй

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аян эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран

дэлгэрэнгүй

Ази, Номхон далайн бүс нутгийн багш нарын SSAEM цахим чуулган уулзалт болж байна

2012 оноос хойш БНСУ-ын Боловсролын Яам, ЮНЕСКО-ийн Ази, Номхон Далайн Олон Улсын Ойлголцлын Боловсролын төвөөс

дэлгэрэнгүй

БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн: Шинжлэх ухаанч соёлыг улсын бүх салбар, түвшинд нэвтрүүлье

Монголын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэдэг. -Шинжлэх ухааны

дэлгэрэнгүй

Докторын зэрэг хамгаална

Дотоод хэргийн их сургуулийн докторант Хавдсаламын  Асхар “Хилийн боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам”,

дэлгэрэнгүй

ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Монгол Улсын хөгжлийн охь нь болсон шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаач, албан хаагч, ажилтан Та

дэлгэрэнгүй
Show Buttons
Hide Buttons