card

Медиа

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” – 2022 ҮЗЭСГЭЛЭНГ СОНИРХООРОЙ

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” – 2022 ҮЗЭСГЭЛЭНГ СОНИРХООРОЙ

“Боловсролын шинэчлэл”-2022 4 дүгээр сарын 22-25 өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭЭ 100% ХАМРУУЛАХ БОЛОМЖИТ БҮХ ХУВИЛБАРЫГ ТӨР ДЭМЖИНЭ

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭЭ 100% ХАМРУУЛАХ БОЛОМЖИТ БҮХ ХУВИЛБАРЫГ ТӨР ДЭМЖИНЭ

Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 72,693 хүүхдийн 38,000 нь хотод, 34,000 хүүхэд хөдөө, орон нутагт байна. Үүний 20,000 нь малчдын хүүхдүүд. Эдгээр хүүхдүүд цэцэрлэгийн хувилбарт сургалтаар боловсролын үйлчилгээгээ авдаг. Энэ удаагийн авч хэрэгжүүлэх бодлого бол хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгт хамруулахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжье л гэж байгаа юм. Төрийн цэцэрлэгийн хүрэлцээг дэмжье, тухайн тойргийн хувийн цэцэрлэгүүдийн багтаамж, хүчин чадлыг 100 хувьд хүргэе, хүүхэд харах үйлчилгээг дэмжье гэдэг бодлого барьж байна.

Дэлгэрэнгүй
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах 10 хувилбарыг нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулав

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах 10 хувилбарыг нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулав

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах 10 хувилбарыг нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулав. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 305 мянган хүүхэд байгаагаас 76 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмж нийслэлд хамгийн том асуудал болж байгаа юм. Тиймээс дараах 10 хувилбарыг танилцуулав. ✅ Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ✅ Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх ✅ Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах ✅ Байгууллагын цэцэрлэгийг дэмжих ✅ Хувийн цэцэрлэг байгуулах, өргөтгөх санаачилгыг дэмжих ✅ Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх ✅ Орон сууцны 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх ✅ Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал дэмжлэг үзүүлэх ✅ Хүүхэд харах үйлчилгээг дэмжих ✅ 2 настай хүүхдүүдэд хувьсах зардал олгох

Дэлгэрэнгүй
ЦУВРАЛ ЗӨВЛӨГӨӨ #1

ЦУВРАЛ ЗӨВЛӨГӨӨ #1

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ хичээлийн жилээс ЭЕШ-ыг 2 удаа зохион байгуулж байхаар шийдвэрлэж бэлтгэл ажлыг хангаж байна. Шалгалтын өмнө юуг анхаарах талаар цуврал зөвлөгөөг бид хүргэж байх болно. Эхний зөвлөгөөг Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн сургалтын менежер, Монгол улсын зөвлөх багш Б.Уламбаяр та бүхэнд хүргэх болно.

Дэлгэрэнгүй
Дээрэлхэлтийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал

Дээрэлхэлтийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал

Дээрэлхэлтийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал. Хэн нэгнийг буруутгах биш хамтарч асуудлаа шийдэх цаг та бидний өмнө ирээд байна.

Дэлгэрэнгүй
PISA ГЭЖ ЮУ ВЭ?

PISA ГЭЖ ЮУ ВЭ?

PISA бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн уншиж ойлгох чадвар, математикийн суурь чадвар, байгалийн ухааны хичээлүүд буюу сэтгэн бодох чадварыг шалгана. Ингэхдээ танхимаар олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх ур чадварыг үнэлдэг юм. Манай улс PISA 2022 олон улсын судалгаанд 4 дүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна.

Дэлгэрэнгүй