The Government of Mongolia has been implementing the Loan 3594-MON: Sustaining Access to Quality of Education during Economic Difficulties Project financed by Asian Development Bank (ADB). The project objective is to minimize the negative effects during the difficult economic difficulties by (i) narrowing the gap in the enrolment capacity of schools and kindergartens in Ulaanbaatar and some aimag centers, (ii) supporting the completion of unfinished curriculum reform and associated assessment system reforms, (iii) ensuring the provision of teaching and learning materials (TLM) that accompany the new curriculum, (iv) upgrading the skills and knowledge of teachers and managers for the new curriculum and assessments, and (v) strengthening systems for planning and managing education services. The project executing agency (EA) is the Ministry of Education and Science (MES), and the implementing agencies (IAs) are the MES and Ulaanbaatar Metropolitan Education Department.
Дэлгэрэнгүй“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын “2021-2023 онд хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах Ухаан, Нийгмийн Халамжийн Олон Улсын Их Сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 10 хүртэлх Монгол оюутныг 100%-ийн тэтгэлэгт хамруулан суралцуулна.
ДэлгэрэнгүйМонгол Улс болон АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан.
ДэлгэрэнгүйКоронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой боллоо.
ДэлгэрэнгүйOnline applications are invited from Mongolian nationals who wish to study in the United Kingdom at postgraduate (Master) level for the next academic year, which starts in September/October 2023.
ДэлгэрэнгүйБҮРТГЭЛ 2022 ОНЫ 7 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРӨӨС 7 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 23:59 МИНУТ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2021-2022 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+) Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй) Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны) Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх
ДэлгэрэнгүйНэг. Тавигдах шаардлага Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2021-2022 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+); Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй); Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй; Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
ДэлгэрэнгүйМонгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ДэлгэрэнгүйТэтгэлэгт тэнцсэн иргэдийг 2023 оны 1 дүгээр сард багтаан зарлана.
ДэлгэрэнгүйТус тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд тэнцсэн иргэд ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцох бөгөөд БНСУ-ын Илвүү сангаас ярилцлагад оролцох иргэдэд дэлгэрэнгүй мэдээллийг имэйлээр хүргүүлж болно. Хугацаа: Ярилцлагын шатны сонгон шалгаруулалт 2022.06.14-ний Мягмар гарагт 10:00~12:00 цагийн (Солонгосын цагаар ) хооронд зохион байгуулагдана. Байршил: Сэжун институт сангийн байр, Улаанбаатар хот Хэрэв та ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад биечлэн оролцох боломжгүй тохиолдолд цахимаар/ Zoom платформ/ оролцох боломжтой. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БНСУ-ЫН ILWOO САН
ДэлгэрэнгүйМонгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 2 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 2 оюутан, нийт 4 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.
ДэлгэрэнгүйМэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй