ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

A- A A+
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

Энэ хичээлийн жилд Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Шинэ зуун жилийн босгон дээр Монголын багш нарын 55 дахь удаагийн баяр мөн тохиож байна. Өнөөдөр бүх шатны боловсролын байгууллагад 52 мянган багш ажиллаж ирээдүй, хойч үеэ соён гэгээрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.

Цар тахлын хүнд хэцүү цаг үеийг даван туулах хамгийн гол хүч нь багш нар байх болно гэдгийг дэлхийн хэмжээнд зарлалаа. Энэ жилийн багш нарын баярын тухайд нийтээр тэмдэглэх боломжгүй цаг үе таарч байгаа боловч БШУЯ-ны удирдлагууд багш нарынхаа төлөөлөлд ажлын байран дээр нь очиж талархал илэрхийллээ.