ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

A- A A+
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ

Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 11 мянга орчим багш ажиллаж байна. Тэдний дундаас 2002 онд анхны гавьяат төрсөн нь Ц.Майдаржав багш юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 15 хүн энэ эрхэм цолыг хүртжээ. Хамгийн ахмад гавьяат П.Дулмаа багш энэ жил 85 насны босгыг давж байна. 100 жилийн түүхтэй боловсролын салбарын 51 жилийн түүхийг П.Дулмаа багш бичилцжээ.

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан ахмад багш нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, үнэтэй сургаалийг нь сонслоо. Та бүхэндээ урт насалж удаан жаргахын ерөөл өргөе өө.