НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН БАГШ НАРТАЙ УУЛЗАВ

A- A A+
НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН БАГШ НАРТАЙ УУЛЗАВ

Налайх дүүрэгт төрийн болон төрийн бус өмчийн 24 сургууль, цэцэрлэгт 1015 багш, ажилчин, 11.171 хүүхэд суралцаж байна. 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 цэцэрлэг ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 150 хүүхдээр нэмэгдүүллээ. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 70 хувьд хүрэх боломжтой болсон. Ерөнхий боловсролын хамран сургалт 98 орчим хувьтай байна.

Багахангай дүүргийн тухайд ерөнхий боловсролын 1 сургуульд 743 сурагч, 3 цэцэрлэгт 320 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагад 134 багш ажилтан ажиллаж, боловсролын үйлчилгээг хүүхдүүд, иргэдэд хүргэж байна. 2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 100 хувьтай байна.