ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛД НЭР ДЭВШҮҮЛНЭ ҮҮ!

A- A A+
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛД НЭР ДЭВШҮҮЛНЭ ҮҮ!

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2021 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан, 2021 оноос өмнөх 2 жилийн хугацаанд нийтлэгдсэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/141 дугаар тушаалаар батлагдсан "Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам"-д заасан шаардлага хангасан бүтээл (ном)-ийг нэр дэвшүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн холбогдох материалыг дээрх журмын 3.3-д заасны дагуу бүрдүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны дотор БШУЯ-ны 503 тоот өрөөнд, мөн purevdorj@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох материалыг журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Холбоо барих утас: 260325