Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

A- A A+
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

                          Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” (БЧШТ) төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүйн сургалтын цахим модуль, контент боловсруулах” зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1.Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:

1. “Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүй”-н танхимын сургалтын модулийг боловсруулсан багтай зөвлөлдөн сургалтын онцлогийг хадгалж, дэвшилтэт түвшинд боловсруулагдсан цахим сургалтын модулийн концепт боловсруулах;

2. Санал болгож буй концептийн дагуу хөрвүүлэн гүйцэтгэх контентын жишиг загварыг бүтээх, танилцуулах, батлуулах;

3. Батлагдсан концепт, жишиг загварын дагуу сургалтын модулийн бүлэг тус бүрийн онцлогийг харгалзан боловсруулсан цахим хувилбарын агуулгыг батлуулах, хөрвүүлэн хийж гүйцэтгэх;

4. БШУЯ-ны сонгосон Боловсролын удирдлагын систем бүхий платформын зүгээс тавьж буй техникийн шаардлагыг хангасан контентуудыг БШУЯ-д хүлээлгэн өгнө.

2.Энэхүү зөвлөх үйлчилгээг контент хөгжүүлэх, боловсруулах салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

· Контент хөгжүүлэх, боловсруулах чиглэлээр сүүлийн 2-оос доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх;

· Мэргэжлийн студи, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх;

· Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй ажил өмнө нь хийсэн туршлагатай байх (хүүрнэл хэлбэрийн агуулгыг зорилтот бүлэгт зориулан хөдөлгөөнт болон бусад контентод хөрвүүлэн гүйцэтгэсэн ажлыг ижил төстэй ажилд тооцно).

3.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь дараах голлох мэргэжилтэн, зөвлөхүүдийг оролцуулсан багийг бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Эдгээр мэргэжилтнүүдийн 2-оос багагүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай. Үүнд:

1. Багийн ахлагч, арт директор (Тухайн бүтээлийн уран сайхны болон бусад шийдлийг боловсруулах, гүйцэтгэхэд багийн гишүүдийг удирдан чиглүүлэх үүргийг хэрэгжүүлж байсан ажлын туршлагыг хамааруулна);

2. Боловсролын салбарын зөвлөх (Суралцахуйн загвар боловсруулах/Instructional Designer);

3. Боловсролын салбарын зөвлөх (Зохиогч/copywriter);

4. Найруулагч;

5. График дизайнер/зураглаач.

4.Бүрдүүлэх материал:

· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

· Дээр дурдсан мэргэжилтэн тус бүрийн ажлын туршлага, ур чадварыг илэрхийлсэн товч анкет, нотлох баримтууд (Нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд үнэлгээний оноо тооцохгүй);

· Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай студи, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй болохыг нотлох баримтууд (Нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд үнэлгээний оноо тооцохгүй);

· Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй өмнө хийсэн ажлын жагсаалт, 2-оос доошгүй гэрээ болон хүлээлцсэн актын хуулбар, загвар бүтээлийг файл хэлбэрээр ирүүлэх.

5. Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журмын дагуу Чадварын үнэлгээний аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

6. Сонирхсон этгээд мэдүүлгээ PDF формат бүхий файл (нэг PDF файл болгон файлын нэрийг байгууллагынхаа нэрээр нэрлэх)-аар дор дурдсан и-мэйл хаяг руу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг хүлээн авах и-мэйл хаяг: eqrpmon@gmail.com,

Утас: 70002998; 94488006.

7. Анхаарах зүйлс:

· Сонирхсон этгээд мэдүүлгээ өгөхийн өмнө зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай заавал танилцсан байна. Ажлын даалгаврыг төслийн eqrpmon@gmail.com и-мэйл хаягт хүсэлт илгээн авч болно.

· Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана