“Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг тогтоох, санхүүжүүлэх журам”– ын төсөлд саналаа ирүүлнэ үү

A- A A+
“Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг тогтоох, санхүүжүүлэх журам”– ын төсөлд саналаа ирүүлнэ үү

                          Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа боловсруулалтын ажлыг тогтвортой санхүүгийн эх үүсвэрээр дэмжих замаар тэдгээрийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, чадавхийг бэхжүүлэх, удирдлага, бүтэц зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох, хариуцлагыг өндөржүүлэх, судалгаа боловсруулалтын ажлын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү журмын төслийг боловсрууллаа.

“Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг тогтоох, санхүүжүүлэх журам”-ын төслийг Засгийн газрын шийдвэрээр батлуулан мөрдүүлэхээр төлөвлөж байна. Иймд энэхүү журмын төсөлд өгөх саналаа battogtokh@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 260325