card

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН ГАРТАЛ ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын хүрээлэнд ажиллалаа. Боловсролын хүрээлэн нь 1956 онд байгуулагдсан. Зургаан сектортойгоор бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.