ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 149 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРИНА

A- A A+
ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 149 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРИНА

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 149 дүгээр цэцэрлэгийн урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж зөвшөөрөлгүй барьсан 26 гараашийг чөлөөллөө. Ийнхүү чөлөөлөгдсөн газарт 149 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг шинээр барина.         

Цэцэрлэг, гүйцэтгэгч компанийн удаа дараагийн албан хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн нар уулзалт зохион байгуулж, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлсэн юм.