БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад 7 иргэн суралцуулна.

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Хөдөө аж ахуй
  • Хүнсний инженерчлэл
  • Инженер

Тавигдах шаардлага 

Бакалавр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн иргэн

Магистр, доктор

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны иргэн