EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН "ENRICHMENT PROGRAM-II" ЗАРЛАГДЛАА

A- A A+
EРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН

АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан "ENRICHMENT-2021" хөтөлбөрийг зарлаж байна. 

2020 онд зохион байгуулагдсан "Enrichment-I" хөтөлбөрт 500 Англи хэлний багш шалгаран оролцож ТОП-20 багш шалгарч байсан бол 2021 онд "Enrichment-II" хөтөлбөрт Монгол Улсын өнцөг булан бүрээс Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний 1000 багшийг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулна. Хөтөлбөрийн төгсгөлд ТОП-30 Англи хэлний багш тодрох болно. 

"Enrichment-2021" хөтөлбөр 3 үе шаттай зохион байгуулагдана. Эхний шатанд нийт 1000 багшийг өргөдлийн маягтад үндэслэн шалгаруулж уншлагын марафонд оролцох эрх олгоно. 

Хөтөлбөрийн үе шатууд дараах хуваарийн дагуу явагдана: 

1-р шат: (5-р сарын 24-ний өдрөөс 6-р сарын 15 өдөр хүртэл) 3 долоо хоног үргэлжлэх Уншлагын Марафон 

2-р шат: (6-р сарын 15-ны өдрөөс 7-р сарын 25 өдөр хүртэл) Massive Online Open Courses (MOOC) сургалтад хамрагдана. Тус сургалтад багш нар өөрийн тохиромжтой цагаа сонгон өгөгдсөн хугацаанд сургалтадаа хамрагдах боломжтой юм. 

3-р шат: (8-р сарын 2-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл) "Америкт суралцах 5 алхам" болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдана.

 

Эхний хоёр шатнаас шилдэг 30 багшийг шалгаруулж EducationUSA Mongolia хөтөлбөрийн "Америкт суралцах 5 алхам" сургалтад сарын турш хамруулж, Америкт боловсрол эзэмшихэд шаардлагатай бүхий л мэдээллээр хангахаас гадна хувь хүний хөгжлийн сургалтуудад хамруулах юм. 

Жич: Энэхүү хөтөлбөрт 2020 оны Enrichment-I хөтөлбөрийн ТОП 20-д шалгарсан багш нар оролцохгүй.

Хөтөлбөрт оролцсоноор дараах давуу талуудтай: 

Лингорсын цахим номын санг нэг сарын турш үнэ төлбөргүй ашиглах эрх нээгдэж, уншлагын марафонд оролцох боломжтой болно. 

Эхний хоёр шатнаас шалгарсан 30 багш "Америкт суралцах 5 алхам" цогц сургалтад сарын турш хамрагдана. 

Хөтөлбөрийн гуравдугаар шатанд амжилттай оролцсон 30 багшийн гүйцэтгэлд тулгуурлан ТОП багш нарыг шалгаруулж АНУ-ын Элчин сайдын яам болон зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан сертификат гардуулах болно.   

Шагнал: 

Топ 30 багш: АНУ-ын Элчин Сайдын Яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн хамтарсан ТОП багшийн Сертификат, Цахим ном унших зориулалт бүхий Kindle, Англи хэлний стандарт шалгалтуудын номын багц

Хөтөлбөрийн нэг болон хоёр шатны болзол хангасан багш нар: Лингорс байгууллагын зүгээс сертификат олгоно

Хөтөлбөрийн хоёрдугаар шатны MOOC сургалтанд хамрагдсан багш нар: сургалтыг амжилттай төгсмөгц "Дижитал Сертификат" хүлээн авна

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх талаар: 

Бүртгэлийн хугацаа 2021 оны 5-р сарын 20-ны өдрийн 14:00 цаг хүртэл үргэлжлэх ба та доорх холбоосоор орж амжиж бүртгүүлээрэй. Хөтөлбөрт бүртгүүлэхдээ өргөдлийн маягтыг заавал бөглөнө. 

Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ  бөглөнө үү. 

Дээрх өргөдлийн маягт нь асуултууд болон эссэнээс бүрдсэн болно. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас лавлана уу.
MASA & EducationUSA Mongolia: 70174414
Lingors: 7505 9025