ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер зарласан анхны огноо: 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр: Loan 3594-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: CW-07: Сонгинохайрхан дүүрэг, 40-р хороо, 640 суудалтай сургуулийн барилга угсралтын ажил

Тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгасан огноо ба цаг: 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 10 цаг 00 минут, Улаанбаатарын цагаар

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

 

2. Боловсрол, шинжлэх ухааны яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос CW-07: Сонгинохайрхан дүүрэг, 40-р хороо, 640 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт (ДӨТШ) нь АХБ-ны Нэг үе шат: Нэг дугтуйт журмаар явагдах бөгөөд тендерийн баримт бичигт заасан АХБ-ны эрх бүхий гишүүн орны харьяат бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.

 

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

  • Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 6.1 тэрбум төгрөгөөс доошгүй байх.
  • Сүүлийн 3 жилд хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 3.8 тэрбум төгрөг байна.
  • Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
  1. журмаар бол:
  1. 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт;
  2. 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл);
  3. 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  4. 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;

Эсвэл;

2017/2018 оны журмаар бол:

  1. БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил;
  2. БА-3.1 дунд төвөгшилтэй, БА-4.1 өндөр төвөгшилтэй, 5.1  онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд цутгамал болон угсармал төмөр бетон, арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын төрлийн аль нэг нь;
  3. БА-6.1 бага, дунд, өндөр төвөгшилтэй БА-7.1 онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын  ажлын төрлийн аль нэг нь;
  4. БА-6.2 бага, дунд, өндөр төвөгшилтэй БА-7.2 онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
  5. БА-6.3 бага, дунд, өндөр төвөгшилтэй БА-7.3 онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
  6. БА-6.4 бага, дунд, өндөр төвөгшилтэй БА-7.4 онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь шаардлагатай.

Тусгай зөвшөөрлийг гадаадын тендерт оролцогчдоос авах шаардлагагүй болно. Гадаадын тендерт оролцогчид дээр дурдсан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэл, эсвэл (ii) туслан гүйцэтгэгч  хэлбэрээр оролцож болно.

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

     Харилцах албан тушаалтан: Х.Баярнаадам, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Байгууллагын нэр: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер

Давхар/өрөө: 8 давхар /802 тоот/

Аймаг/хот: Улаанбаатар хот

Улс: Монгол Улс

Утас: 976-77660888, 99090969

Цахим шуудан: bayarnaadam.L3594@gmail.com  

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • CW-07: Сонгинохайрхан дүүрэг, 40-р хороо, 640 суудалтай сургуулийн барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийн Төрийн сангийн 100900011858 дансанд 250,000 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлнө.

7. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.