БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  1. Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг боловсруулж БШУ-ны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар баталлаа. Энэхүү чиглэлийн зорилго нь сургуулийн өмнөх боловсролын сургалт үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хүүхдийн хөгжлийн үнэлж дүгнэх зэрэг сургалтын менежментийг хэрэгжүүлэхэд багшийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн хүүхэд төвт сургалтын шинэлэг арга зүй технологиор сургалтыг зохион байгуулахад дэмжлэг болоход оршиж байна. Чиглэлд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны i) менежментийг хэрэгжүүлэх ii) сургалт, үйл ажиллагааны хэвийн байдал, хүүхдийн эрхийг хангах, iii) хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, iv) багшийн мэргэжлийн хөгжлийг хангах, vi) эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагаа хангах зэрэг агуулгыг хамарч байгаа юм.
  2. “Бага насны хүүхдийн хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг  2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/142 дугаар тушаалаар байгуулан, тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ажлын хэсэг бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, асаргаа хамгааллын үйлчилгээний эрх зүйн орчин, нөхцөл байдал, тулгамдсан асуудал, салбарууд  хамтарч ажиллах боломж, олон улсын туршлагын талаар судалгаа хийх ажлыг эхлүүлээд байна.
  3. Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, олон нийтээр онлайнаар хэлэлцүүлэн санал авах ажлыг хийж байна.
  4. Боловсрол, шинжлэх ухааны болон Сангийн сайдын "Хяналтын тоо батлах тухай" A/161 /217 дугаар хамтарсан тушаалыг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлан гаргалаа. Тус шийдвэрээр 47 сургуулийн 5066 оюутанд "Оюутны хөгжлийн зээл" олгох юм.  
  5. БШУ-ны сайдын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг батлах тухай" А/125 дугаар тушаалаар Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Улаанбаатарын их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг тус тус баталлаа.
  6. МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС-ийн оюутан суралцагчид, англи хэлний багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "TOEFL/IBT/, IELTS шалгалтад бэлтгэх" хөтөлбөр боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээг "Төгсөгчдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх тухай" БШУ-ны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталлаа.
  7. БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн даргаас “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, зарим арга хэмжээг шинэчлэн батлах тухай” А/43 дугаар тушаал батлав. Тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олгох тусгай зөвшөөрөл, зарим үйл ажиллагаанд төлөх тэмдэгтийн хураамжийг шинэчиллээ.
  8. БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны “Тариф батлах тухай” А/44 дүгээр тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийн тарифыг шинэчлэв. Үүнд: Гадаад оюутны оршин суух зөвшөөрлийн хураамж, суралцагчийн үнэлгээний дүн дүйцүүлсний үйлчилгээнд төлбөр авдаг байсныг хүчингүй болгож, салбарын тэргүүний ажилтны тэмдэг нөхөн олгосны төлбөр авах зохицуулалтыг хийлээ.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. “Монгол улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага” Эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг 2020 оны 11 сарын 15, 16-ны өдрүүдэд цахимаар(https://www.meds.gov.mn/?p=7050) зохион байгууллаа. Уг цахим хурлыг зохион байгуулагчаар БШУ-ны яам, МУИС, Боловсролын хүрээлэн, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, хамтран зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг  дахь салбар, мэдээллийн хэрэгслийн хамтрагчаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (MNВ) ажиллав. Цахим хурлын зорилго нь хос хэлний сургалтын талаарх судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, боловсрол судлаачдыг татан оролцуулах, Монгол улсын үндэстний цөөнхийн хос хэлний сургалтын цаашдын чиг хандлагыг судалгааны үндсэн дээр тодорхойлоход хувь нэмэр оруулахад оршино.
  2. “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих” НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг эхний 26 контентийг (https://www.meds.gov.mn/?p=7377) суралцагчдад хүргэхэд бэлэн болгов. Интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа суралцахад зориулагдсан болно.
  3. БНСУ-ын Боловсролын Яам, ЮНЕСКО-ийн Ази, Номхон Далайн Олон Улсын Ойлголцлын Боловсролын төвөөс “Олон улсын багш солилцооны хөтөлбөр”-ийг Монгол, Тайланд, Вьетнам, Филиппин, Камбож, Малайз, Индонез гэсэн 7 улстай тасралтгүй 8 жил хамтран зохион байгуулж ирсэн. 2014 оны 12 сараас хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүс нутгийн багш нарын SSAEM чуулга уулзалтыг 2020 оны 11 дүгээр сарын 24-өөс 26-ны хооронд цахимаар(https://www.facebook.com/MinistryofEdu) зохион байгууллаа. Тус цахим уулзалтад 2012-2019 оны хөтөлбөрт хамрагдсан багш нар, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд болон Ази, Номхон далайн бүс нутгийн багш нар оролцов.
  4. Улсын онцгой комиссын “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг үндэслэн БШУ-ны сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” А/146 дугаар тушаалыг гарган(https://www.facebook.com/MinistryofEdu) хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
  5. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг үед орон нутагт боловсролын салбарт анхаарах асуудлаар БШУ-ны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1а/2802 дугаар албан тоотыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэв. Мөн аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт бэлэн байдал хангаж ажиллах асуудлаар Бага, дунд боловсролын газрын даргын 2020 оны 6/2776 дугаар албан тоотыг хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
  6. Хөл хорионы үед Хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй, мөн  сургуулийн дотуур байранд сууж байгаа сурагчдын  судалгаа тайлан гаргаж салбарын удирдлагыг тухай бүр мэдээллээр хангаж ажиллалаа. 
  7.  “Цэцэрлэгийн менежмент, манлайлал” сургалтын гарын авлагын хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 5 долоо хоногийн онлайн сургалтыг 2 үе шаттай зохион байгуулж байна. Сургалтад 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн эрхлэгч, аймаг, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, БХ, БМДИ, МУБИС-ийн СӨБС-ийн багш 40 хүн хамрагдаж  байна. Сургалт нь байгууллага удирдах, манлайлах, нийгмийн хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй/VUCA/ орчинд ажиллахад хэрэг болох шинэ ур чадваруудыг эзэмших, ”Z” үеийнхэнтэй хэрхэн ажиллах, “α” үеийнхний хөгжлийн хэрэгцээг хангахын тулд тэдний сэтгэл зүйн онцлог байдлыг таньж мэдэх, зөв удирдах зэрэг шинэлэг агуулгаар явагдаж байгаагаараа ач холбогдолтой юм.
  8. “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг гэр бүл, дотуур байр, асрамжийн байр, холбогдох хамт олны дунд дэмжих 5 алхамт зөвлөгөө”-г 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн БШУ-ны яамны сайтад (https://www.meds.gov.mn/?p=7082) байршуулж, олон нийтэд хүргэсэн болно.
  9. Боловсролд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах зорилгоор улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсролын 2-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлтэй холбон гаргалаа. Урьдчилсан байдлаар боловсролд  хамрагдаагүй 2050, хувилбарт болон насан туршийн боловсролоор 678, аймгийн төвд 2109, сумын төвд 2984, сумаас алслагдсан 794, оношлогдсон 5635, оношлогдоогүй 2180, боловсролд хамрагдаагүй шалтгаан нь эмчилгээ шаардлагатай шалтгаанаар 416, эцэг эх нь цэцэрлэг сургуульд хамруулахыг хүсээгүй 273, эрүүл мэндийн шалтгаанаар цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжгүй 1256 хүүхэд тус тус байна.
  10. Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргууллаа. /Засгийн газрын 59 дүгээр хуралдааны тэмдэглэл/.
  11. Боловсролын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх томоохон хөрөнгө оруулалтын судалгаа, танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг БШУ-ны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 1а/2997 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүллээ.
  12. Кембриджийн үнэлгээний олон улсын төвтэй 2021-2024 онд бага, дунд боловсролын салбарт хамтран ажиллах Монголын талын санал боловсруулах техник ажлын зохицуулалтыг хангах багийн бүрэлдэхүүн, зардал батлах тухай БШУ-ны сайдын 2020 оны А/139 дүгээр тушаалыг батлан гаргалаа. Энэхүү баг Бага, дунд боловсролын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, баталгаажуулах, олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах ажлын зохицуулалтыг ханган ажиллах юм.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн  хүнсний нөөц, үлдэгдлийн судалгааг улсын хэмжээнд нэгтгэж, дээрх хүнсийг сургууль цэцэрлэгийн насны  хүүхэдтэй, зорилтот бүлгийн өрхөд олгох саналыг Засгийн газарт хүргүүлснээр “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан  авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 188 дугаар тогтоол батлагдан гарлаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр БШУ-ны сайдын  “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” А/162 дугаар тушаалыг гарган 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2983 албан тоотоор аймаг, орон нутгийн Боловсролын газруудад чиглэл өгч хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  2. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарыг хүүхдийн хоолны чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний ээлжийн сургалтыг 11 дүгээр сарын 02-ноос 07-ны өдрүүдэд 47 тогоочийг хамруулан хийсэн бол хоёр дахь ээлжийн сургалтыг 11 дүгээр сарын 09-нөөс 15-ны өдрүүдэд 43 тогоочийг хамруулж, Улаанбаатар хотод хөл хорио, цээрийн дэглэмд орсон хугацаанд цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулж дуусгалаа.
  3. Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан зохион байгуулахтай холбогдуулан тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын агуулгад Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр санал боловсруулан ГХ-ны яаманд хүргүүллээ.
  4. Коронавирус /Ковид-19/ цар тахлын тархалттай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох газрын шийдвэрийг үндэслэн бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж ажилласан. Үүнд нийт 88 их дээд сургуулийн 146 мянга орчих оюутан, суралцагчид хамрагдаж байна.  
  5. Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийт 71 дээд боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдарч байсан 11,359 оюутан, суралцагчдыг УОК-ын шийдвэрийн дагуу тухайн дотуур байранд каринтилж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахиулан анхан шатны тусламж үйлчилгээг зохион байгуулан ажиллалаа.
  6. Нийт 71 дотуур байранд амьдарч байгаа оюутан, суралцагчдыг хүнс, дархлааг дэмжих эрүүл мэндийн нэмэлт, ариутгалын бүтээгдэхүүн өгөх ажлыг шуурхай зохион байгуулж чиглэл хүргүүлэн ажиллаж байна. Үүнд: Оюутны дотуур байранд амьдарч буй 11,359 оюутанд хүнсний нөөц, хэрэгцээнд сургуулиудын зүгээс 131.1 сая төгрөгийн, БШУ-ны сайдын багцаас 764.4 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн байна.
  7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулсан “Дээд боловсролын тулгамдаж буй асуудал, түүнээс гарах арга зам” хэлэлцүүлэг, арга хэмжээнд нийт 76 их, дээд сургууль, коллежийг оролцуулах  ажлыг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт БШУ-ны яамны Дээд боловсролын газраас "Оюутан, суралцагчдад төрөөс үзүүлж буй дэмжлэг, хөтөлбөрүүд" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
  8. СӨБ, ЕБС, Дээд боловсролын салбарын 2020-2021 оны хичээлийн жилийн албан ёсны статистикийн мэдээг батлагдсан маягтын дагуу цуглуулан нэгтгэж, хянаад 2020 оны 11 сарын 01 болон 25-нд Үндэсний статистикийн хороонд хүргүүллээ.
  9. Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд оюутнуудын 2020 оны 11 дүгээр сарын үеийн хаяг, байршлын мэдээллийг шинэчлэн оруулах нэмэлт модулийг үүсгэх, нийт суралцагчдын одоогийн оршин суугаа хаягийн  мэдээллийн санг бий болгох ажлыг зохион байгуулж ажиллалаа. Үүний үр дүнд их, дээд сургууль коллежийн дотуур байр болон түрээсийн байранд амьдарч байгаа суралцагчдын мэдээллийг харьяалал, байршлаар нэгтгэн гаргаж, УОК-т шаардлагатай мэдээллийг цаг тухай бүрд нэгтгэн хүргүүлж шуурхай ажилласан.
  10. “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”, “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах явцад саналаа тусгуулсан болохыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1а/2112 албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүллээ.
  11.  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны мэдээллийг олон нийтэд сурталчлах зорилгоор БШУЯ-ны пэйж хуудсанд хуваарийн дагуу мэдээллийг оруулж байна. Өнөөдрийн байдлаар яамны пейж хуудсанд 12 аймгийн мэдээллийг байршуулж олон нийтэд сурталчилсан. 

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний онлайн хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БШУ-ны яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг боловсрол, багш мэргэжлийн байгууллагын төлөөлөл, бүх аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтсийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий 200 гаруй хүн оролцлоо. “Чадварлаг багш” арга хэмжээний хөтөлбөрийн зорилгыг Багш бэлтгэх, Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, Багшийн ажлын нөхцөл, цалин хөлс гэсэн гурван чиглэлээр нарийвчилсан бөгөөд энэ хүрээнд авч хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааны талаар Ажлын хэсэг мэдээлэл өгч, оролцогчдын саналыг сонсов.
  2. Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс 11-ний өдрүүдэд ажилласан бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан "Хуулийн ажлын хэсэг"-ийг онлайнаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа. Түүнчлэн "Дээд боловсролын тухай хууль"-ийн 3 удаа, "Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн 4 удаагийн буюу нийт 7 удаагийн хэлэлцүүлгийг танхимаар болон онлайнаар зохион байгуулсан байна.
  3. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тэтгэлгийн зарыг БШУ-ны яамны бүх мэдээллийн сувгаар иргэд, оюутнуудад хүргэх ажлыг зохион байгууллаа. Оюутны материал ирүүлэх хугацааг 11 сарын 15-ны өдрийг хүртэл авахаар тогтсон боловч Короновирус /ковид-19/-ийн хөл хорионоос шалтгаалан тодорхой /7 хоног/ хугацаагаар сунгаад байна.
  4. “Шинжлэх ухаан, технологийн статистискийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал”-ыг боловсрууллаа. Шинжлэх ухааны ойлголт, тодорхойлолтууд, үндсэн үзүүлэлтүүдийг тооцох арга зүйг хянаж, эцэслэсэн ба  Үндэсний статистикийн хороонд хүргүүлж Арга зүйн байнгын зөвлөл (АЗБЗ)-ийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо.
  5. Засгийн газрын 2019 оны 162 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" болон 2020-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс 5 толгой” ХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй бакалавр, магистр, докторын сургалтын суралцагчдад олгох уралдаант шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулж байна. Тус уралдаант шалгаруулалтад нийт 7 их сургуулийн 15 нэр дэвшигч болон 2 баг материалаа ирүүлсэн. Уул уурхай, инженерийн салбарын судалгааны ажил цөөн ирсэн тул уралдаант шалгаруулалтын хугацааг сунгасан болно.  
  6. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичигт Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан нийт 25 арга хэмжээний хэрэгжилтэд Засгийн газрын 2017 оны “Журам шинэчлэн батлах тухай” 89 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Үндэсний хөгжлийн газарт хүргүүллээ. 100% тай үнэлэгдсэн 19, 70% -тай үнэлэгдсэн 5, Үнэлэх боломжгүй  1 арга хэмжээ тус тус үнэлэгдэж дундаж үнэлгээ 93,75 хувьтай гарлаа. Тус хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын мэдээллийн системд (http://new.unelgee.gov.mn/home/) оруулсан болно.
  7. Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Үндэсний инновацийн шагнал олгох асуудлыг хэлэлцүүлж, “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн шагналыг тус тус олгож, тус бүр 30 сая төгрөгийн мөнгөн урамшууллаар шагнах шийдвэрийг гаргуулаад байна.
  8. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн боловсрол, шинжлэх ухааны салбартай холбоотой poster-ийг шинэчлэн сайжруулж ЗГХЭГ-т 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахимаар хүргүүллээ.  
  9. Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болон 11 дүгээр сарын 19-ний “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан Хөрөнгө оруулалтын газраас тус ажлыг олон нийтэд сурталчлах видео шторкыг хийж цахим орчинд(https://www.meds.gov.mn/?p=7234) түгээх ажлыг зохион байгууллаа.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Салбарын үйл ажиллагааны зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

  1. Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийн эрх нээгдсэн тул Нийслэлийн болон орон нутгийн хүүхэд харах байгууллагын 454.0 сая төгрөгийн гүйлгээг хийлээ.
  2. Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт “Их, дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд зөвшөөрсүгэй” гэж заасны дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Дотуур байрны оюутны хоол хүнс, ариутгал, халдваргүйтлийн санхүүжилтийн тухай" А/153 тоот тушаалаар 764,5 сая төгрөгийн санхүүжилтийг нийт 51 сургуульд олгохоор баталлаа. Тушаалаар батлагдсан зардлын 60 хувий санхүүжилтийг 2020 оны 11 сарын 20-ний өдөр олголоо. Үүнд төрийн өмчийн 15 сургуулийн 346.4 сая төгрөг, 34 төрийн бус өмчийн сургуулийн 114.3 сая төгрөгийн төлбөр тооцоо хийсэн.
 

Дотуур байрны оюутнуудад олгож байгаа санхүүжилтийн талаарх мэдээлэл

 

 

 

 

 

 

төгрөгөөр

Зардал

Нэг оуютанд 1 өдөрт

Нийт оюутанд 1 өдөрт

Нэг оюутанд 14 хоногт

Нийт оюутанд 14 хоногт

Үүнээс олгосон 60 хувь

Нийт оюутныг 10541 байхаар тооцов

1

 Хоол хүнс

3,500.0

36,893,500.0

49,000.0

516,509,000.0

311,728,200.0

2

 Ариутгалын бодис, маск

1,521.0

16,037,077.4

21,294.0

224,519,083.6

135,503,795.3

 

 Нийт

5,021.0

52,930,577.4

70,294.0

741,028,083.6

447,231,995.3

Нийт 73 дотуур байрыг 3 удаа  ариутгахаар тооцов

1

Байрны ариутгал

нэг удаагийн ариутгалын зардал

3 удаагийн ариутгалын зардал

Үүнээс олгосон 60 хувь

 

Нийт

7,821,530.0

23,464,590.0

14,078,754.0

Нийт зардал, санхүүжилт

764,492,673.6

461,310,749.2

 

  1. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад сурч байгаа Монгол 47 оюутны төлбөрийн санхүүжилт болох 2,5 тэрбум төгрөгийн эрхийг нээгдэж Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгож байна.
  2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнээр цэцэрлэг, сургуулийн агуулахад 3,7 тэрбум төгрөгийн хүүхдийн хоол, хүнсний нөөц хадгалагдаж байгааг судалгаагаар авч зохицуулалт хийх зорилгоор Хоол үйлдвэрлэлийн хэлтэс, СӨБ-н газар, ТЗУГ-тай хамтран Улсын онцгой комисс, ЗГ-т танилцуулга, шийдвэрийн төслийг хүргүүлж, 2020 оны 188 дугаар тогтоолыг батлуулсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийг аймаг нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн.
  3. Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 11 сарын 30-ны байдлаар 60.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зардлын нэр

Төл

Гүйцэтгэл

Үүнээс

ОН эрх шилжсэн

1

Барилга

258,095.0

147,874.0

99,829.8

2

Их засвар

33,026.5

20,241.4

18,223.7

3

Тоног төхөөрөмж

32,328.0

28,022.9

4,289.1

4

Дүн

323,449.5

196,138.3

122,342.6

  1. Засгийн газрын 2019 оны 430 дугаар тогтоолын дагуу барьцаа хөрөнгөнд байршуулсан хөрөнгийн тооцоог гаргаж Сангийн яаманд хүргүүлээд байна. Нийт 51 төсөл арга хэмжээний 18.4 тэрбум төгрөгийг барьцаа хөрөнгийн даснад байршуулсанаас 12 төсөл арга хэмжээний 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө чөлөөлөгдсөн 14 төсөл арга хэмжээний 3.8 тэрбум төгрөг огт чөлөөлөгдөөгүй, 25 төсөл арга хэмжээний 4.1 тэрбум төгрөгийг хагас чөлөөлөөд байна. Одоо 7.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Төрийн сангийн мэдээ

  1. Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн сангийн нэгж 2020 оны 11 дүгээр сард өдөр бүр ажилласан бөгөөд харьяа байгууллагуудын 25,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн байна. Төсвийн гүйцэтгэлийн мэдээг 11 дүгээр сарын байдлаар хүлээн авч, нэгтгэхэд:
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын багц 2020 оны 11 дүгээр сард улсын төсвөөс 1.621.138,1 сая төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1.453.819,2 сая төгрөгийн санхүүжилт авсан ба 89,7%-ийн гүйцэтгэлтэй байна.
  • Нийт урсгал зардал 1.268.534,7 сая төгрөг батлагдсанаас 1.236.630,2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу нийт батлагдсан төсвийн 97,5% санхүүжүүлсэн байна.2020 оны 9 дүгээр сард  боловсрол, шинжлэх ухааны харьяа байгууллагуудын 26.9 тэрбум төгрөгийн 1668 гүйлгээг хийсэн байна.
  1. Боловсрол, шинжлэх ухааны салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шилжих болон шинээр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгч нарын санхүүжилтийг зогсоохгүй аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэхгүйн үүднээс захиалагчийн хяналт тавьж байгаа Барилга хөгжлийн төвөөс хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэлийг 7 хоногт 2 удаа авах, хянан баталгаажуулсан гүйцэтгэлийг Сангийн яаманд хүргүүлж ажиллах зохицуулалт хийж  11 сард 49 аж ахуйн нэгжүүдийн 12,755.3 сая төгрөгийн санхүүгийн гүйцэтгэлийг хянан баталгаажуулан Сангийн яаманд гүйцэтгэлийн холбогдох бичиг баримтыг хүргэж ажиллалаа.
  2. Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын салбарт худалдан авсан тоног төхөөрөмж, бусад төсөл арга хэмжээний 20  гэрээг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д оруулж,  баталгаажуулсан.  
  3. Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний 119 гэрээг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд  оруулж баталгаажууллаа. Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн  холбогдох газрын дарга, мэргэжилтэн нарт гэрээ байгуулагдсан 171 төсөл, арга хэмжээний гэрээний үр дүнг оруулж ажиллах талаар цахим системээр дамжуулан мэдэгдсэн.              

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. Боловсролын хүрээлэнгийн захирлын 2020 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан 1-12 дугаар ангийн сурагчдын теле хичээлүүдийн бэлтгэл, явцтай Бага, дунд боловсролын газрын мэргэжилтнүүд хяналт таввж гарсан алдаа, зөрчлийг арилган ажиллаж байна. 
  2. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой МУИС, ШУТИС, СУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС-ийн гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй холбогдож гадаад оюутнуудын тоо, нөхцөл байдлын талаар мэдээллийг нэгтгэснээс гадна гадаад оюутнуудаас асуумж авч бөглүүлсэн.
  3. Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын хүрээнд Дэлхийн улс орнуудын боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл бэлтгэн ажиллалаа. ЮНЕСКО-гийн цахим хуудсаас гадна дэлхийн банк болон НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан судалгааны товч хураангуйг орчуулан мэдээллийг бэлтгэсэн болно.
  4. Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 181 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн дагуу их, дээд сургуулийн оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын хоол хүнс, эрүүл мэнд, ариутгал, халдваргүйтэлд шаардагдах зардлыг  БШУ-ны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Дотуур байрны оюутны хоол хүнс, ариутгал, халдваргүйтлийн санхүүжилтийн  тухай” А/153 дугаар тушаалаар батлан гаргалаа.   
  5. Цэцэрлэгт хамрагдаж байсан эрсдэлд өртөж болзошгүй, хоол  хүнсний дэмжлэг шаардлагатай зорилтот бүлгийн 18,646 хүүхэд, гэр бүлийн эрсдэлт орчинд амьдарч буй 748 хүүхдийн судалгааг авч, нэгтгэн тайланг бэлтгэн НҮБ-ын боловсролын кластерийн багтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцон ажиллаж байна.
  6. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед /2020.11.11-ээс хойш/ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдан суралцдаг тусгай хэв шинжтэй цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар анхаарч, нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116, 55, 25, 70, 63 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэг, сувиллын ясли-цэцэрлэгийн 10-р цогцолборын удирдлагуудтай холбогдон зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллаж байна.
  7. “Шинжлэх ухааны ажилтны өдөр-2020”-ийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг БШУ-ны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/132 тушаалаар батлан Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарласан нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж ажиллалаа.
  8. “Шинжлэх ухааны ажилтны өдөр-2020”-ийн хүрээнд Үндэсний инновацийн шагнал хүртсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл, танилцуулгыг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр(http://newsmedia.mn/45120) олон нийтэд хүргэсэн.
  9. “Оффис-365” программыг яамны аппаратын хэмжээнд бүх ажилтны хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэлээ.
  10. Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж БШУ-ы сайдын “Шагнах тухай” А/156 дугаар тушаалаар Шинжлэх ухааны тэргүүний ажилтнаар 33, БШУ-ны яамны жуух бичгээр 24 нэр дэвшигчийг тус тус шагнав.
  11. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам болон салбарын зарим байгууллагуудын зарим албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглагдах авто машинд хорио цээрийн дэглэмийн үед нэвтрэх тусгай зөвшөөрөл хүсэн 2/2846 албан тоотоор Нийслэлийн онцгой комисст, 2/2910 албан тоотоор Нийслэлийн зам тээврийн газарт, 2/3050 албан тоотоор Нийслэлийн Засаг даргын орлогчид тус тус хүргүүлэн шийдвэрлүүлж ажиллалаа.
  12. Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсрол,  шинжлэх ухааны сайдын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/150 дугаар тушаал батлагдав. Тушаалаар Нийслэл болон орон нутагт бүх шатны боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллааг түр зогсоосон хугацаанд ажиллах Боловсрол, шинжлэх ухааны яамны шуурхай удирдлагын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус ажлын хэсгийг өдөр бүр бэлэн байдлын зэрэгт хуваарийн дагуу шуурхай штабт ажиллууллаа. Шуурхай штабт ажиллаж байгаа жижүүр нь Улсын онцгой комисст салбарын цаг үеийн мэдээллийг өдөрт 2 удаа хүргүүлэн ажиллав.
  13. БШУ-ны яаманд 2020 оны 11 дугаар сарын 01-нээс 30-ны хооронд гадны байгууллага, иргэдээс 8293 хариутай бичиг, 1641 шууд бичиг, 2229 өргөдөл гомдол, нийт 12163 бичиг ирүүлсэн байна. Үүнээс 8108 хариутай албан бичиг, 2209 өргөдөл, гомдол буюу 99.1%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 127 албан бичиг, 18 өргөдөл хугацаандаа судлагдаж , 59 албан бичиг, 8 өргөдөл буюу 0.35% хугацаа хэтэрсэн байна. Яамнаас гадны  байгууллага, иргэдэд 446 албан бичиг албан явуулсан байна. Ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 512 удаа мэдээлэл,  лавлагаа өгсөн байна.
  14. Архивын үндсэн болон туслах баримт бичгүүд, дотоодод хөтлөгддөг баримт бичгүүдийг зааврын дагуу хөтөлж давхардсан тоогоор 138 хүнд лавлагаа, мэдээллээр чирэгдэлгүй шуурхай үйлчилсэн.
  15. КОВИД-19 цар тахлаас сэргийлэх улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд байгууллагын ажилчид, албан хаагчдын өрөө, тасалгаанд ариутгал халдваргүйжүүлэлтийг 3 удаа хийж, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч ажилласан.  

 

 

-oOo-