БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  1. “Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилга, байгууламж” төслийн хүрээнд Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкнаас шаардсан холбогдох баримт бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн.
  2. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу Инновацын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1а/1598 тоот албан бичгийн хавсралтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. 

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар бүх шатны сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд 2020 оны А/63 дугаар тушаалыг баталлаа. Энэхүү тушаалаар (i) үндэсний, (ii) орон нутаг болон цэцэрлэг, сургуулийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус тодорхойлж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах, сурлагын хоцрогдол үүсэхээс урьдчилан сэргийлж бүх түвшинд сургалтад голлон анхаарч ажиллахыг холбогдох нэгж, байгууллага, албан тушаалтанд үүрэг болгов.
  2. Монгол Улсын Засгийн газрын “Хөтөлбөр батлах тухай” 2020 оны 207 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Төлөвлөгөө батлах тухай” 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/65 дугаар тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталлаа.
  3. “Тусгай хэрэгцээт боловсролын бодлого хэрэгжилт” сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Японы хүүхдийг ивээх сантай хамтран зохион байгууллаа. Сургалтад Сонгино хайрхан, Баян зүрх дүүргийн сургуулийн захирал, сургалтын менежер, насан туршийн төвийн багш нар оролцлоо.
  4. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 3 дугаар улирлын тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ЗГХЭГ-ын цахим санд орууллаа.

Хэрэгжилт гаргах нийт заалтын тоо

17

Бүрэн хэрэгжсэн

100%

13

Хэрэгжих шатанд

70%

3

Хэрэгжилт хангалтгүй

30%

-

Хэрэгжээгүй

0%

-

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй

Хугацаа болоогүй / үнэлэх боломжгүй

1

Хэрэгжилтийн дундаж

94.38%

  1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу Дорнод их сургуульд удирдамжид заасны дагуу сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний талаар танилцаж, сургалтыг дэмжих хичээлүүдийн хөтөлбөр түүний хэрэгжилт, үнэлгээний талаар танилцлаа.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Аймаг, нийслэлийн боловсролын байгууллагын багш ажилтнуудыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Багшийн хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 145 дугаар тогтоолын 3 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийх тухай” А/420 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан үзлэгийн товын жагсаалтын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулийн багш нарыг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн үзлэгт 21 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын 47611 багш, ажилтнаас 69,95 хувь, цэцэрлэгийн 22129 багш, ажилтнаас 73,05 хувь хамрагдаж, улсын хэмжээнд нийт багш, ажилтны орон нутагт 60,9 хувь нь, нийслэлд 82 хувь нь үзлэгт хамрагдаж, нийт 49468 багш, ажилтан “Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай” 1А/3371 албан бичгийн дагуу аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн хамрагдаад байна.

Цаашид нийт ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш, ажилтны эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаагүй үлдсэн 28,5 хувийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг үргэлжлүүлж, 10 дугаар сарын 15-нд 2 дах удаагийн тайланг авах, өвчлөл, онош нь тодорсон багш, ажилтныг эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг үе шаттай явуулахаар орон нутагт чиглэл өгөн ажиллаж байна.

  1. Боловсролын салбарын цахим шилжилттэй холбоотой үйл ажиллагааг эрхэлж буй  төслүүдийн цахим шилжилт, контент боловсруулах ажлуудтай танилцах уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар яамны “Цахим боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл 2020-2024 он”, “Бага, дунд боловсролын хүрээнд цахим сургалтын талаар баримтлах бодлого”-той танилцахын зэрэгцээ Азийн Хөгжлийн Банкны ЭЗХҮБЧХС төслийн “БМДИ-ийн цахим сургалтыг дэмжих чиглэлээр хийж буй ажил”, Дээд Боловсролын “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Бага ангийн багш нарт зориулсан цахим сургалт, НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсролын төсөл “Multi Partners Trust Funding” хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, Азийн Хөгжлийн Банкны Хөдөлмөр Эрхлэх Ур Чадвар Дээшлүүлэх төслийн Бага, Дунд Боловсролын түвшинд “STEM” боловсролын цахим сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах ажлын явц, үр дүнтэй танилцахаар төлөвлөн ажиллаж байна.
  2. Боловсролын салбарт 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэхтэй холбоотой орон нутагт хийсэн багш нарын нэгдсэн сургалтын мэдээллийг 21 аймаг, 9 дүүргээс авч нэгтгэлээ. Нийт аймаг, нийслэлд багш нарын нэгдсэн сургалтын цахим болон танхимын сургалтаар зохион байгуулж, 44813 багш нараас 9614 багшийг танхимаар, бусад багш нарыг цахимаар хамруулж, 86,9 сая төгрөг зарцуулсан байна.
  3. “Суралцагчийн сурах эрхийг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/77 дугаар тушаалаар цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас гадаад орноос эх орондоо ирсэн болон танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон хугацаанд шилжилт хөдөлгөөнд орсон суралцагчийг ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн суралцуулах нэг удаагийн зохицуулалтыг хийлээ.
  4. Ерөнхий боловсролын сургуульд багшийн цахим журнал, анги удирдсан багшийн цахим дэвтэр хөтлөх, хадгалахад мөрдөх зааврыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталлаа. Уг зааварт ерөнхий боловсролын сургуулийн багш нарын саналд үндэслэн интернет мэдээллийн технологийн дэд бүтцийн техникийн нөхцөл бүрэн бүрдсэн сургуульд энэ зааврыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах талаар тусгасан.
  5. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр БШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “2020 оны IX сард зохион байгуулах бататгах хичээлийн агуулга, арга зүйн зөвлөмж”-ийг “Содпресс” ХХК-тай гэрээ байгуулан 9 дүүрэг, 21 аймгийн Боловсрол соёлын газруудад хэвлэн нийлүүлэх ажлыг зохион байгууллаа.
  6. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Яслийн үндэсний тогтолцоог сэргээж 1-2, хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд салбар хоорондын бодлогын уялдааг хангаж, 0-3 хүртэлх насны хүүхдээ харж буй эхэд үзүүлдэг тэтгэмжид холбогдох өөрчлөлтийг оруулж, ясли, цэцэрлэгийн хувьсах зардалтай дүйцэхүйц тэтгэмж олгох “Цалинтай ээж хөтөлбөр” хэрэгжүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хамтран ажиллах саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүллээ.
  7. Боловсрол, шинжлэх ухааны  сайдын 2020 оны А/34 дүгээр тушаалаар “Шинжлэх ухаан, технологийн салбарын статистикийн үзүүлэлт тооцох аргачлал, маягт, заавар боловсруулан, батлуулах” ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг 2020 оны 09 сарын 29-ны өдөр “ШУТ-ийн салбарын статистикийн үзүүлэлтийн маягт, түүнийг нөхөх заавар”-ыг хэрэгжүүлэх талаар онлайн сургалтыг зохион байгуулсан. Сургалтад ЭШБ, академи, хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд болон хувийн ААН-ийн төлөөллөөс бүрдсэн нийт 68 байгууллагын 92 албан хаагчид оролцов.  
  8. Харааны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших орчин нөхцөлийг сайжруулах, энгийн хүний адил мэдлэг боловсрол авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Япон Улсын Жайка ОУБ-н санхүүжилтээр ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн багш, сурагчдыг цахим ном уншигч \DAISY-E-PUB\ төхөөрөмжөөр бүрэн хангалаа. Тус ажлын хүрээнд “Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв”-ийн тэргүүн М.Цэнгэл 2020 оны 09 сарын 08-10-ны өдрүүдэд 116 дугаар сургуулийн удирдлага, багш нарт цахим ном уншигч \DAISY-E-PUB\ төхөөрөмжийг ашиглах чиглэлээр сургалт зохион байгуулав.
  9. Боловсрол, шинжлэх ухааны  сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/30 тоот тушаалын хавсралтаар баталсан удирдамжийн хүрээнд Хөгжим бүжгийн консерваторын  2019-2020 оны  эхний хагас жилийн санхүүгийн  болон нэмэлт санхүүжилтийн  үйл ажиллагаанд  удирдамжийн хүрээнд дотоод аудит хийж зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
  10. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай” А/55 дугаар тушаалаар Шихихутуг их сургууль, Сити их сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар сунгав.
  11. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны “Төлөөлөл шинэчлэн батлах тухай” А/68 дугаар тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг шинэчлэн батлав.
  12. ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран "Тогтвортой хөгжилд хөтлөх дээд боловсрол-CDIO 2020" Азийн бүсийн хурлыг Улаанбаатар хотноо 2020 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Тус хуралд Азийн 10 гаруй орны төлөөлөл оролцон, бүс нутгийн их, дээд сургуулиудын инженерийн боловсролын сургалтын чанарын тулгамдаж байгаа асуудлыг нээлттэй хэлэлцэж, туршлага солилцон, дээд боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч санал санаачилгыг гарган цаашид хамтран ажиллах юм.
  13. Монголын багш нарын өдрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Шагнах тухай” А/74 тушаалыг батлан Монгол Улсын Засгийн газрын болон Боловсрол, шинжлэх ухааны яамны шагналаар СӨБ, бага, дунд, их дээд сургуулийн багш, салбарын албан хаагчдыг шагнаж урамшууллаа.  

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцсийн байдлаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10/770 албан тоотоор Катарын талд хүргүүлж, цаг үеийн байдлыг харгалзан хэлэлцээрийг ойрын хугацаанд дипломат шугамаар байгуулах саналыг өглөө.  
  2. “Их сургууль, шинжлэх ухааны солилцоог хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монголын талын хариу төслийг боловсруулан 2020 оны 9 дүгээр сарын 10/1669 тоотоор Гадаад хэргийн яаманд хүргүүллээ.
  3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/1699 тоот албан бичгийн хавсралтаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд боловсрол, шинжлэх ухааны салбарын саналыг ирүүлсэн чиглэлийн дагуу боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
  4. Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2020-2030)-ний төслийг сайжруулан ЗГХЭГ-т хүргүүлж, Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд танилцуулж 51 дүгээр тэмдэглэл гарсан.        
  5. Аймаг, нийслэлийн цэцэрлэг, сургуулийн тогооч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсний дагуу үдийн хоолны 66 иж бүрдэл хоолны цэс бүхий гарын авлагыг танилцуулж, хоолны туршилт хичээл хийж, хоол хүнсний илчлэг тооцоолол, хүүхдийн хоолны технологи ажиллагаанд анхаарах зүйлсийн талаар нийт 128 тогооч нарт чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Үүнд:
  • 2020 оны 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн хоолны газарт ажиллаж буй /сургуулийн хоолны газрыг түрээслэгч аж ахуйн нэгжийн тогооч нар мөн хамрагдсан/ 25 тогооч,
  • 2020 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн 10 сумын сургуулиас тус бүр 2 тогооч, аймгийн төвийн 6 сургуулийн тогооч, нийт 28 тогооч, 2 цэцэрлэгийн 8 тогооч,
  • 2020 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн бүх сумын сургуулиас тус бүр нэг тогооч, нийт 30 тогооч,
  • 2020 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Завхан аймгийн бүх сумын сургуулиас тус бүр нэг тогооч, нийт 32 тогооч,  2 цэцэрлэгийн 5 тогооч хамрагдлаа.
  1. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр сурагчдын өсөлт хөгжлийг хангахуйц тэнцвэртэй, шим тэжээллэг хоол хүнс бэлтгэх “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны жор технологи” гарын авлагыг боловсруулж 1000 ширхгийг хэвлүүлээд байна. Энэхүү гарын авлага нь  эрүүл аюулгүй хоол хүнсийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна хоолны шим тэжээл, түүхий эдийн хяналт, хоолны өртөг зардлыг бодитой тооцоолох, хүнсний хангамжийг сайжруулах, хоолны чанар, стандартад хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх юм.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Засгийн газрын хуралдаанаас чиглэл өгсний дагуу салбарын 2021 оны төсвийн төсөлд зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай зарим зардлыг тусгуулах талаар ярилцаж, төсвийн төсөлд тусгуулахаар болов. Үүнд:

Шинжлэх ухааны эрдэм шинжилгээний зардалд 7.0 тэрбум,

Шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийн шинээр бий орон тооны цалин, НДШ-ийн зардалд 14.5 тэрбум төгрөг

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээрх нарийвчилсан тооцооллыг хийсэн.

Салбарын үйл ажиллагааны зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын төвлөрсөн арга хэмжээний А/71 тоот тушаалыг шинэчлэн батлуулсан. Төвлөрсөн арга хэмжээний зардал 34.3 тэрбум төгрөг байснаас тодотгосон төсвөөр 28.2 тэрбум төгрөг болж, буурсан.
  • Салбарын төсөв 2020 онд батлагдсан төсөв 2 удаагийн төсвийн тодотголоор Соёл, спортын салбарын төсөвтэй нийлээд нийт 484,9 тэрбум төгрөгөөр буурч, 1,738.1 тэрбум төгрөг болсон. Сангийн яамнаас 2021 оны төсвийг  2020 оны тодотгосон төсвийн хязгаарт бариулж, саналаа боловсруулан Засгийн газарт өргөн барьсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2021 оны төсвийн төсөл 1,631.2 тэрбум төгрөг байх саналтай байна. Энд:          
    • Хөрөнгийн зардал – 275.3 тэрбум төгрөг
    • Урсгал зардал – 1,355.9 тэрбум төгрөг, үүнээс:
      • Тусгай зориулалтын шилжүүлэг 1,159.3 тэрбум /71.2 тэрбумаар буурсан/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТӨСВИЙН НЭГТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ

ҮЗҮҮЛЭЛТ

2020 батлагдсан /БСШУС-ын салбар/

2020 тодотгосон /БШУ-ны салбар/

2020 оны төсвийг бүүруулсан зөрүү /БСШУС-ын салбар/

2021 БШУЯ санал

ЗГ-т танилцуулж байгаа

ЗГ-т танилцуул-сан төсвийн зөрүү

1

2

3=2-1

4

5

6=5-2

НИЙТ ЗАРЛАГА ба ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН

2,222,961.9

1,738,055.5

-484,906.4

3,305,337.4

1,631,425.0

-106,630.5

УРСГАЛ ЗАРДАЛ

1,510,740.4

1,393,612.9

-117,127.5

1,789,632.7

1,355,910.4

-37,702.5

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ШИЛЖҮҮЛЭГ

1,263,836.8

1,230,490.4

-33,346.4

1,527,438.8

1,159,260.6

-71,229.8

ХЄРЄНГИЙН ЗАРДАЛ

662,421.5

323,449.2

-338,972.3

1,460,904.7

275,514.6

-47,934.6

Барилга байгууламж

572,671.9

258,094.7

-314,577.2

1,152,886.7

256,940.5

-1,154.2

Их засвар

45,185.6

33,026.5

-12,159.1

96,732.6

1,646.0

-31,380.5

Тоног тєхєєрємж

44,564.0

32,328.0

-12,236.0

211,283.2

4,728.1

-27,599.9

Шинжлэх ухааны кластьер

0.0

0.0

0.0

2.2

12,000.0

12,000.0

  1. Салбарын харьяа байгууллагуудын төсвийн шууд захирагч нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт тодотгосон төсвийн сар улирлын хуваарийн хамт батлагдсан төсөвтөө багтаан өр төлбөр үүсгэхгүй, тэвчиж болох зардлыг хэмнэж ажиллах талаар 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/1519, 1а/1520 албан тоотоор хүргүүлсэн.
  2. Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2019 оноос Баянхонгор, Говь-Алтай, Завхан, нийслэлийн Баянзүрх дүүргийн “Цэцэрлэг, сургуульд эрүүл хооллолт-идэвхтэй дасгал хөдөлгөөний орчин бүрдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, Баянхонгор аймгийн 3 дугаар сургууль, 5 болон 6 дугаар цэцэрлэг, Говь-Алтай аймгийн 1 болон 3 дугаар сургууль, Завхан аймгийн 1 дүгээр сургууль, 3 болон 5 дугаар цэцэрлэгт гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүллээ.
  3. ШУА-ийн Биологийн хүрээлэн, ХӨСҮТ, МУИС-ийн хамтарсан эрдэмтдийн багийн гаргасан SARS-Cov2-ын халдварын эсрэг биеийг илрүүлэх оношилгооны цомгийн туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардагдах зардлыг БШУ-ы сайдын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Санхүүжүүлэх тухай” А/58 дугаар тушаалаар баталлаа. Үр дүнг ирэх сараас мэдээллэнэ.
  4. БШУ-ны яамнаас зарласан “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулиудад худалдан авах сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж” нийлүүлэх тухай БСШУСЯ/202008605 дугаар бүхий 29-р сургуульд 25ш Зурагт, 116-р сургуульд Компьютерийн монгол цахим брайл гар /mini plus-portable note-taker/ 2ш, Монгол брайлийг дэмждэг Даксберри программ 2ш-ийг нийлүүлэх тендер шалгаруулалтад шалгарсан Хаан кастл ХХК-тай тус техник хэрэгслүүдийг нийлүүлэх гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгууллаа.
  5. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах зорилгоор 8 аймгийн төвийн нэг нэг сургуулийн "Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим"-д байвал зохих тавилга, тоног төхөөрөмж, тоглоом, туслах хэрэгсэл худалдан авах ажиллагааг зохион байгуулж, бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сонгон шалгарууллаа.
  6. Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 оны нэмэлт өөрчлөлт орсон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж 2020 оны 09 дүгээр 10-ны өдрийн 1а/980 тоот албан бичгээр хуулийн хугацаанд Сангийн яаманд хүргүүлсэн.
  7. Монгол Улсын хэмжээний сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын байгууллагын барилга байгууламжийн насжилт, хүчин чадал, одоо ашиглаж байгаа хүчин чадал, бүлэг, анги дүүргэлт, инженерийн шугам сүлжээ, ариун цэврийн байгууламж зэрэг асуумжаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэцэрлэг, сургууль, дотуур байрны судалгааг авч нэгтгэн дүн www.imap.mn/bolowsrol/new газар зүйн нэгдсэн системд оруулан ажиллаж байна.
  8. Боловсрол, шинжлэх ухааны салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны зохион байгуулалтын хэрэгжилт, гүйцэтгэл, санхүүжилтийг хянаж байх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын www.investment.edu.mn  цахим мэдээллийн нэгдсэн системийг хийж гүйцэтгэн 518 төсөл, арга хэмжээ гүйцэтгэл, санхүүжилтийн явцын мэдээллийг оруулах ажлыг зохион байгуулан ажиллалаа.
  9. Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн нийслэлийн 109, 149, 58-р сургуулийг барилгыг шинээр барьж ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулан хүлээн авч байнгын үйл ажиллагааг эхлүүлэв.
  10. “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдаж буй Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгийн 120 хүүхдийн хүчин чадалтай барилгад техникийн комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээн авч үйл ажиллагааг нь эхлүүлэх ажлыг зохион байгууллаа.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” 37 дугаар тогтоолоор батлагдсан. Засгийн газар хоорондын хэлэлцээр, олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн 195 гадаадын багш, мэргэжилтний Монгол Улсад оршин суух, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох дэмжих бичгийг Гадаад иргэн харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлэн ажиллалаа.
  2. Ковид-19 цар тахлын улмаас Энэтхэг Улсаас 2 удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 228 ламхай нарын судалгааг нарийвчлан гаргаж өөрсдийнх нь хүсэлт, саналыг үндэслэн аймаг орон нутгийн хийдүүд болон ерөнхий боловсролын сургуулиуд, Насан туршийн боловсролын төвүүдэд хуваарилан нэрсийг Бага,дунд боловсролын газрын 2020 оны 6/1468 дугаарын албан бичгээр хүргүүлж тухайн орон нутгийн бурхны шашны хийдийн хамба лам нар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн нартай холбоо тогтоож Насан туршийн боловсролын төвүүдэд хариуцуулан хамтран ажиллаж байна.
  3. БШУ-ны яамны дотоод ажлыг шуурхай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр MS Office 365 систем нэвтрүүлэхтэй холбогдуулан яамны мэргэжилтнүүдэд 2 удаагийн онлайн сургалт зохион байгууллаа.
  4. Төрийн захиргааны удирдлагын газар, Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс хамтран сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын онцлогийг танилцуулах нөлөөллийн ажил,  өдөрлөгийг 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд БШУ-ны яамны хамт олон болон Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо" ТББ-ын Дархан-уул аймаг дахь салбар, Диф клуб, “Сонсголгүй иргэдийн мэдээлэл харилцааг зохицуулах үндэсний төв” ТББ, “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын төлөөлөл оролцлоо.
  5. Харьяа байгууллагуудын аудитор, төсөв санхүүгийн мэргэжилтнүүдийн хүрээнд “Аудитын арга зүй” сэдэвт сургалтыг Үндэсний аудитын газартай хамтран зохион байгуулж явууллаа. Сургалтад нийт 26 аудитор, мэргэжилтнүүд  оролцож, Үндэсний аудитын газрын аудитор Б.Хаш-Эрдэнэ “Улсын хөрөнгө оруулалтад анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавив.
  6. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбарын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2021 онд тэмдэглэхтэй холбогдуулан “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, яамдын саналын товчоог боловсруулан холбогдох 30 хуудас баримт бичгийн хамт ЗГХЭГ-т 2020 оны 09 дүгээр сарын 25-ны 1а/1695 албан тоотоор хүргүүллээ.  
  7. БШУ-ны яаманд 2020 оны 09  дүгээр  сарын 30-ны  байдлаар гаднын байгууллага, иргэдээс яаманд хандаж 6703 хариутай бичиг, 1251 шууд бичиг, 1744 өргөдөл гомдол, нийт 9698 бичиг ирүүлсэн байна. 6372 хариутай албан бичиг, 1667 өргөдөл, гомдол буюу 95%-д нь хариу өгч шийдвэрлэсэн байна. Тус бичгийн 4% нь буюу 275  албан бичиг, 66 өргөдөл хугацаандаа судлагдаж, 56 албан бичиг, 11 өргөдөл буюу 0.8% хугацаа хэтэрсэн байна. Яамнаас гадны  байгууллага, иргэдэд 1087 албан бичиг явуулж иргэдэд нийт 4320 удаа мэдээлэл, лавлагаа өгч ажиллажээ.
  8. Яамны албан тушаалтны албан хэрэгцээнд 3600 хэвлэмэл хуудсыг индексжүүлсэн, 3600 хэвлэмэл хуудсыг захиалж авсан байна.

 

---000---