Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+
Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын баримталж ажиллах чиглэлийн талаар уулзалт зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарт салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны хүрээнд салбарын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.