“ЧАДВАРЛАГ БАГШ” арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд саналаа өгнө үү

A- A A+
“ЧАДВАРЛАГ БАГШ” арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төсөлд саналаа өгнө үү

“Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т туссан “Чадварлаг багш” арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас байгуулсан ажлын хэсэг боловсрууллаа.

Төсөлд багш нар, иргэд, олон нийтээс санал авахаар танилцуулж байна. Та саналаа 2020 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл Ажлын хэсгийн гишүүний Bolormaa@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд багш нарынхаа саналыг нэгтгэж ирүүлээрэй.