ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

A- A A+
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: naranjargal@agency.edu.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 70140069-5

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага Дотоод нэгж Албан тушаалын ангилал зэрэглэл Хариуцсан асуудал Албан тушаалын тодорхойлолт Орон тоо Ажлын байрны төлөв
1 Боловсролын Ерөнхий газар Хууль, эрх зүйн хэлтэс ТЗ-6 Дээд боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Файл татах 1 Нээлттэй
2 Боловсролын Ерөнхий газар Суралцагчийн хөгжлийн газар ТЗ-7 Сургалтын байгууллагын орчны аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Файл татах 1 Нээлттэй
3 Боловсролын Ерөнхий газар Насан туршийн боловсролын хэлтэс ТЗ-6 Насан туршдаа суралцахуйн бодлогын судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Файл татах 1 Нээлттэй

Нэг. Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг үндэслэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа төрийн жинхэнэ хаагч болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.