ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

A- A A+
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Тендер шалгаруулалтын нэр: Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй барилга байгууламжийн хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх зөвлөх үйлчилгээгээр ажиллах барилгын инженер /2 хүн/ сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар:  

         Боловсрол, шинжлэх ухааны яам нь салбарт хэрэгжиж буй барилга, байгууламжийн угсралтын ажлын явцад бүрэн хяналт тавих, захиалагчид мэргэжил, арга зүйн мэргэшсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий барилгын инженерүүдийг сонгон шалгаруулах ажлын байранд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

        Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь иргэний ба үйлдвэрийн барилга, сантехник, дулаан, цахилгаан, ус ариутгах татуургын инженер болон архитектурын мэргэжилтэй байх бөгөөд өмнө нь боловсролын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Танилцуулга
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Дипломын хуулбар
  • Байгууллага, хувь хүний тодорхойлолт

          Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд битүүмжилсэн материалаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 17:30 цагаас өмнө Улаанбаатар хот, Бага тойруу 44, Засгийн газрын III-р байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 516/8/ тоот өрөөнд ирүүлнэ үү.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44, Засгийн газрын III-р байрны 516/8/ тоот өрөө, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах шинжээч Ч.Батболд, Утас: 70120940