Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад зохион байгуулагдаж байна

A- A A+
Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад зохион байгуулагдаж байна

Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуульд 2023 оны 03 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус олимпиад нь физикийн онол, туршилтын төрлөөр IX анги, XII анги, багш нар гэсэн ангиллаар явагдаж 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 80 сурагч, 50 багш оролцож байна.

Олимпиадыг Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-Алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулж байна.

Олимпиадад тэргүүлсэн сурагчид Азийн физикийн XXIII олимпиадад оролцох эрхтэй болно.