МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР PEARSON-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР PEARSON-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Pearson англи хэлний платформыг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Энэ удаа дараагийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр онлайн хурал зохион байгууллаа.

Pearson BTEC -ийн мэргэжлийн боловсролын олон улсын хөтөлбөрийг 5 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад хэрэгжүүлэх гэж байна. BTEC хөтөлбөрөөр жил бүр 1 сая оюутан төгсгөдөг. 15 чиглэлийн 2000 гаруй хөтөлбөр нь дэлхийн 70 оронд хүлээн зөвшөөрөгддөг. 300 гаруй их, дээд сургуульд шууд элсэн сурах боломжтой.

Pearson IPROGRESS мэдэээллийн технологийн олон улсын хөтөлбөрийг ЕБС-иудад мөн хэрэгжүүлэх талаар онлайн уулзалтын үеэр санал солилцлоо. Үүний тулд багш, хүний нөөцийг бэлтгэх, сургах, сурах бичиг, дижитал хэрэглэгдэхүүнээр хангах ажлуудыг нэн даруй эхлүүлэхээр боллоо.