БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН  ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгийн 2023-2024 хичээлийн жилийн бүртгэл 01 дүгээр сарын 10-нээс 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал https: //tbbs.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар явагдана.

Тэтгэлэг үндсэн хоёр үе шатаас бүрдэнэ:

Эхний шат:

https: //tbbs.turkiyeburslari.gov.tr цахим хуудасруу нэвтэрч өөрийн бүртгэлийг үүсгэн шаардагдах бүхий л мэдээлэл болон бичиг баримтыг зохих журмын дагуу хавсаргана. Дэлгэрэнгүй мэдээлэл дээрх цахим хуудаст байршсан байгаа.

Дараах шат:

Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилигчид Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ярилцлаганд дуудагдана. Ярилцлаганд ороход турк болон англи хэлний мэдлэг шаардахгүй.

Тэтгэлэгт юу хамаарах вэ?

  1. Онгоцны тийз /Анхлан Турк Улс руу зорчих болон төгсөөд Монгол буцах тийз/
  2. 1 жилийн хэлний бэлтгэлийн төлбөр
  3. Их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөр /Суралцах хугацаандахь төлбөр/
  4. Сар бүрийн мөнгөн тэтгэлэг:
  • Бакалавр - 1000 лир;
  • Магистр - 1400 лир;
  • Доктор - 1800 лир;
  1. Эрүүл мэндийн даатгал
  2. Дотуур байрны төлбөр /Дотуур байранд амьдралгүйгээр байр түрээслэх сонирхолтой Магистр, Докторын оюутнуудад сар бүр 750 лир/

Нийт тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:

  1. Турк Улсын иргэншилгүй байх
  2. Турк Улсын аль нэг Nх, дээд сургуульд бүртгэлгүй, сурдаггүй байх

Бакалавр

  • 21 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч оноо 70%-иас доошгүй байх

Магистр

  • 30 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч оноо 75%-иас доошгүй байх

Доктор

  • 35 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч оноо 75%-иас доошгүй байх

Холбоосууд:

Facebook      : Türkiye Bursları

Twitter            : @TurkiyeBurslari

Youtube         : Türkiye Bursları

Web                : www.turkiyeburslari.gov.tr