БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН “ТОРГОНЫ ЗАМ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН ӨВИЙН ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН “ТОРГОНЫ ЗАМ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН ӨВИЙН ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Торгоны зам” Аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургууль нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны төрийн өмчит Англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэгт зарласан байна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл:

  • Аялал жуулчлалын логистик
  • Аялал жуулчлал /үйл ажиллагааны чиглэлээр/
  • Музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах
  • Соёлын өвийн менежмент
  • Бүтээлч үйлдвэрлэл
  • Археологи

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Гадаад паспорт/Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын хамт;
  • 3х4 хэмжээтэй цээж зураг;
  • CV буюу товч намтар; /Холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал оруулах/
  • Гадаад хэлний шалгалтын оноо

/IELTS 6.0, CEFR-B2, TOEFL IBM-72 ба түүнээс дээш/;

  • Эсээ /Төгссөний дараах төлөвлөгөө, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь сэвдийн хүрээнд A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй байх;

Бүртгэл

Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа,сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэлтэй сайтар уншиж танилцана уу.

Хаврын улирлын анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

  1. 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл https://admissions.univ-silkroad.uz/ цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөнө. /Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг PDF хэлбэрээр хавсаргана./
  2. 2023 оны нэгдүгээр сарын 21-30-ны өдрийн хооронд цахим ярилцлагын шатны сонгон шалгаруулалт /Ярилцлагын сонгон шалгаруулалтын холбоосыг цахим шуудангаар хүргүүлэх тул өөрийн цахим шууданг тогтмол шалгана уу/
  3. Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс нэмэлт шалгалт авна. /Өөрийн цахим шууданг тогтмол шалгана уу./
  4. Тэнцсэн иргэдийг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 05-ны өдрийн хооронд цахим шуудангаар болон сургуулийн вэбсайтад байршуулж зарлана.
  5. Визийн материалыг 2023 оны хоёрдугаар сарын 01-нээс мэдүүлж эхэлнэ. /Тус сургуулийн элсэлт 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэхийг анхаарна уу./

Намрын улирлын анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

  1. 2023 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл https://admissions.univ-silkroad.uz/ цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөнө. /Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг PDF хэлбэрээр хавсаргана./
  2. 2023 оны долдугаар сарын 01-15-ны өдрийн хооронд цахимаар ярилцлагын шатны сонгон шалгаруулалт /Ярилцлагын сонгон шалгаруулалтын холбоосыг цахим шуудангаар хүргүүлэх тул өөрийн цахим шууданг тогтмол шалгана уу/
  3. Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс нэмэлт шалгалт авна. /Өөрийн цахим шууданг тогтмол шалгана уу./
  4. Тэнцсэн иргэдийг долдугаар сарын 16-ны өдрөөс долдугаар сарын 20-ны өдрийн хооронд цахим шуудангаар болон сургуулийн вэбсайтад байршуулж, зарлана.
  5. Визийн материалыг 2023 оны долдугаар сарын 20-ны өдрөөс мэдүүлж эхэлнэ. /Тус сургуулийн элсэлт 2023 оны есдүгээр сарын 04-ны өдрөөс эхлэхийг анхаарна уу./

Тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.

  1. Жил бүр нэг удаа ирж, буцах онгоцны билет
  2. Сар бүр 500 ам.долларын амьжиргааны зардал, 100 ам.долларын оюутны байрны төлбөр
  3. Узбекистан улсын түүхэн дурсгалт газар, аялал жуулчлал, ёс заншил, соёлтой танилцуулах зорилгоор жилд 2 удаа дотоодын аяллыг зохион байгуулна /Аялал тус бүр 100 ам.доллартой тэнцэхүйц байна./

Тэтгэлгийн мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:

Гадаад багш, оюутан хариуцсан хэлтсийн дарга Irina Muhaednazarova

Гадаад багш, оюутан хариуцсан хэлтсийн мэргэжилтэн Akbar Abdukhalilov

Холбоо барих утас: +998 90 270 25 28, +998 93 665 09 55

Имэйл хаяг: admission@univ-silkroad.uz

Сургуултай холбоотой мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу:

Албан ёсны цахим хуудас:https://admissions.univ-silkroad.uz/

Facebook: https://www.facebook.com/univsilkroad.uz/

Telegram: https://www.facebook.com/univsilkroad.uz/

Instagram: https://www.instagram.com/univ_silkroad_uz/

Twitter: https://twitter.com/univsilkroad