ШУТИС-ийн салбар сургууль, харьяа байгууллагын 1300 албан тушаалтныг сургалтад хамрууллаа

A- A A+
ШУТИС-ийн салбар сургууль, харьяа байгууллагын 1300 албан тушаалтныг сургалтад хамрууллаа

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан зорилтын хүрээнд ШУТИС-ийн 13 бүрэлдэхүүн сургуулийн багш ажилтнуудад "Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, "Нийтийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр 6 удаагийн сургалт зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн шударга байдал, хүнд суртлын судалгааны дүн шинжилгээнд үндэслэн анхаарах асуудал, Авлигатай тэмцэх газарт шалгагдсан зөрчил, боловсролын салбартай  холбоотой гомдол, мэдээллийн тоон үзүүлэлт, шалтгаан нөхцөл, хор уршгийг бодит кейст тулгуурлан мэдээлэл солилцож, харилцан ярилцав.

Сургалтын үр дүнг асуулга хэлбэрээр авч нэгтгэн дүгнэхэд, оролцогчдын 79.5  хувь нь энэ төрлийн сургалтад өмнө нь огт хамрагдаж байгаагүй, 95.5 хувь нь шинэ мэдээллийг зөв, ойлгомжтой хэлбэрээр өгч чадсан, 94 хувь нь шударга байдлын талаарх мэдлэгээ дээшлүүлэхэд тусалсан, 68.7 хувь нь сургалтын агуулга хэлбэр оновчтой гэж үнэлсэн байна.

Энэ удаагийн сургалтад ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль, Бизнесийн ахисан түвшний сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Механик тээврийн сургууль, Барилга, архитектурын сургууль, Эрчим хүчний сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Геологи уул уурхайн сургууль, Инженерийн ахисан түвшний сургууль, Гадаад хэлний сургууль, Ерөнхий боловсролын ахлах сургууль, Коосэн технологийн дээд сургууль болон захиргаа, хэвлэлийн газар, номын сан, нээлттэй боловсролын төв зэрэг 19 салбар сургууль, харьяа байгууллагын нийт 1300 удирдах албан тушаалтан, багш, ажилтныг хамрууллаа.